Газрын кадастрын нэгдсэн цахим систем /egazar.gov.mn/

Газрын кадастрын нэгдсэн цахим систем www.egazar.gov.mn хуудаснаас өөрийн газартай холбоотой 72 төрлийн мэдээллийг авах бөгөөд дараах өргөдлүүдийг цахимаар илгээх боломжтой. Үүнд:

1.Шинээр газар эзэмших

2.Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх

3.Газар эзамших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах

4.Газар эзамших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх

5.Эзэмшиж ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх

6.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах

7.Эзэмшиж, ашиглаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөх

8.Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх

9.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох

10.Эзэмшиж буй газраа өмчлөх

11.Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах

12.Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх

13.Нэгж талбар нэгтгэх, хуваах

14.Газрын байршил өөрчлөх

15.Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх

16.Газрын эрхийн төрөл өөрчлөх

17.Дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгох

18.Хамтран эзэмшигч, нэмэх, хасах

19.Газрын талбайн хэлбэр өөрчлөх

20.Газар өмчлөх эрхийг эзэмших эрхрүү шилжүүлэх

21.Газар өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх

22.Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэх авах

23.Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР