ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

 

           

              Аймгийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, барилгын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн амьдрах болон баялаг бүтээх эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ шуурхай үзүүлэхэд оршино.

 

Үйл ажиллагааны стратегийн зорилт

  • Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, батлагдсан солбицлын тогтолцоо тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох;
  • Аймгийн хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, аймгийн хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах,  суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, хяналт тавих, мэдээллийн ил тод байдлыг хангах;
  • Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах;
  • Хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах замаар байгаль, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах;
  • Байгууллагын болон газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;
  • Аймгийн хэмжээнд мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ хийх;
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР