ГАЗАР ӨМЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2021-04-08

ГАЗАР ӨМЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь МУ-ын үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Газар өмчлүүлэх зориулалт нь

  • Гэр бүлийн хэрэгцээний
  • Аж ахуй зориулалтаар

Өмчлүүлэх газрын хэмжээ нь:

                Гэр бүлийн хэрэгцээнд:

                        Нийслэлд-0,07га

                        Аймгийн төвд-0,35га

Сумын төв тосгонд-0,5га

            Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрыг хуулийн дагуу олгоно.

Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харъяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй.

               Өмчлөхөд бүрдүүлэх материал

  • Өргөдөл /хувийн /
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Байршил харуулсан тойм зураг
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Кадастрын зураг
  • Өмнө нь газраа эзэмшиж байсан бол гэрчилгээ, гэрээ эх хувиараа
  • Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт

 Өмчлөгч нь гэр бүлээрээ дундаа хамтран өмчилж улсын бүртгэлийн гэрчилгээтэй одоо нэг гишүүндээ шилжүүлэх тохиолдолд:

  • Өргөдөл
  • Гэр бүлийн хамтран өмчилсөн бүх гишүүдийн иргэний болон төрсний гэрчилгээний хуулбар
  • Нотариатын гэрээ
  • Татвар төлсөн баримт

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР