"Төсвийн үр ашиг, төсөв батлуулах үйл явц, барилга усгралт, их засварын ажилд техникийн хяналт хэрэгжүүлэх ажил”-ын талаар цахим сургалт зохион байгууллаа


Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сумдын Засаг дарга, Орлогч дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, байгууллагын дарга эрхлэгч нар, аймаг сумдын иргэдийн төлөөлөгчид нарт “Төсвийн үр ашиг, төсөв батлуулах үйл явц, барилга усгралт, их засварын ажилд техникийн хяналт хэрэгжүүлэх ажил”-ын талаар цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр сум орон нутгийн удирдлагууд, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид тухайн орон нутагт хэрэгжих төсөл арга хэмжээнүүдэд төлөвлөлтөөс дуусах хүртэлх хугацаанд ямар үүрэг оролцоотой оролцох талаар санал бодлоо солилцон, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад хамтран ажиллахаа мэдэгдэв