Газар эзэмших, өмчлөхөд бүрдүүлэх материал
ГАЗАР ЭЗЭМШИХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД
Газрын тухай хуульд заасан зориулалт, болзолтойгоор эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу 15-60 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан газар эзэмшинэ. Үүнд бүрдүүлэх материал:
- Эзэмшихийг хүссэн өргөдөл
- Багийн засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Эзэмшихийг хүссэн газрын байршил харуулсан тойм зураг
ГАЗАР ӨМЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь МУ-ын үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Газар өмчлүүлэх зориулалт нь
- Гэр бүлийн хэрэгцээний
- Аж ахуй зориулалтаар
Өмчлүүлэх газрын хэмжээ нь:
Гэр бүлийн хэрэгцээнд:
Нийслэлд-0,07га
Аймгийн төвд-0,35га
Сумын төв тосгонд-0,5га
Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрыг хуулийн дагуу олгоно.
Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харъяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй.
Өмчлөхөд бүрдүүлэх материал
- Өргөдөл /хувийн /
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Байршил харуулсан тойм зураг
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Кадастрын зураг
- Өмнө нь газраа эзэмшиж байсан бол гэрчилгээ, гэрээ эх хувиараа
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
Өмчлөгч нь гэр бүлээрээ дундаа хамтран өмчилж улсын бүртгэлийн гэрчилгээтэй одоо нэг гишүүндээ шилжүүлэх тохиолдолд:
- Өргөдөл
- Гэр бүлийн хамтран өмчилсөн бүх гишүүдийн иргэний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Нотариатын гэрээ
- Татвар төлсөн баримт
-
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38-р зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана.
ИРГЭН:
- Талуудын хүсэлт /өргөдөл/
- Талуудын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатын батлуулсан/
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ/эх хувь/
- Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ/Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах/
- Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт
- Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо
- Хураамж төлсөн тухай баримт
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА
- Талуудын хүсэлт /албан бичиг/
- Талуудын аж ахуй нэгж, байгууллага бол аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар/нотариатаар батлуулсан/
- Газар эзэмших эрхийн гэрчилгэээ, гэрээ
- Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ/Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх , үл хөдлөх хөрөнгө худалдан авах/
- Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо
- Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт
- Хураамж төлсөн баримт
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
- Бусад нэмэлт материалууд