"Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна.

2018-03-23

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2018 оны 03 сарын 21-ний өдөр Жинст баг, 03 сарын 22-ны өдөр Жаргалант баг, 03 сарын 23-ны Чигэстэй багуудад "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр иргэд хөдөлмөрчдөд газар болон барилгын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг суртчилан таниулах, үйлчилгээг ойртож хүргэх, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой.

Зорилгынхоо хүрээнд 21 хэмжилтийн өргөдөл шийдвэрлэж, шинээр газар эзэмших, өмчлөх өргөдөл 25-ыг тус тус хүлээн авч, зурган мэдээллээр үйлчиллээ. Мөн иргэдээс 148 санал асуулга авч нэгтгэн үлй ажиллагаандаа тусган ажиллахаар болоод байна.

Цаашид 2018 оны 03 сарын 26-нд Богдын гол, 03 сарын 27-нд Товцог баг, 03 сарын 28-нд Өлзийт багуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР