Завхан аймгийн Улиастай суманд шинээр баригдах Дулааны станцын ТЭЗҮ боловсруулагдаж байна

2018-03-05

Улиастай  суманд жилдээ /192.5 мян.г.кл/  дулаан  шаардлагатай байдаг бөгөөд 38 бага оврын халаалтын зуухнууд  шаардлагатай дулааныг үйлдвэрлэж байна. Нийт 15454м дулааны шугам ашиглагдаж байна. Эдгээр шугамын 60% нь 2000 оноос өмнө ашиглалтанд орсон насжилт өндөртэй. 40% нь 2000 оноос хойш шинээр хийгдсэн болон, хэсэгчлэн засвар үйлчилгээ хийгдсэн байна. Жилээс жилд дулаан үйлдвэрлэл өсч, цаашдаа дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулан олон жижиг халаалтын зуухнуудыг  нэгтгэн  төвлөрсөн системд холбогдож  эрчим хүч дулаан хангамжийн  зардлыг бууруулах нь  нэн тэргүүний  зорилт болж байна.

            БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Хэнтий, Дундговь аймгуудад Дулааны станц баригдахаар төлөвлөгдөж байна. Улиастай суманд шинээр баригдах дулааны станцын ТЭЗҮ-г Korea District Heating Enjineering Co.,LTD-д боловсруулагдаж байгаа бөгөөд 2018 оны 01 сарын 22-23-ны өдрүүдэд Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Korea District Heating Enjineering Co.,LTD, Mongolia wino energy association компаний төлөөлөл Улиастай хотод ажиллан шинээр баригдах дулааны станцын хэрэгцээ шаардлага, шугамын трассыг гарган шаардлагатай мэдээллүүдтэй танилцлаа.

            Korea District Heating Enjineering Co.,LTD нь Дулааны станцын ТЭЗҮ-г 2018 оны 06 сард Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР