Сумын бэлчээрийн газрыг экологийн чадавхиар ангилан зураглах сургалт

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар Швейцарын хөгжлийн агентлагийн ‘’Ногоон-Алт төслийн санхүүжилтээр Сумын бэлчээрийн газрыг экологийн чадавхиар ангилан зураглах (Хиймэл дагуулын мэдээнд суурилан)’’ сургалтанд 2017 оны 6 сарын 8-17-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн ‘’Бэлчээр төлөвлөлтийн лаборатори’’-д зохион байгуулж сургалтанд оролцсон. Нийт 21 аймгийн мэргэжилтэн хөдөө аж ахуйн сургуулийн 2 оюутан хамрагдсан. Завхан аймаг нь байгалийн бүс бүслүүрийн 5 ангилалд багтдаг. Үүнд
- Ойт хээр
- Хуурай хээр
- Цөлжүү хээр
- Цөлөрхөг хээр
- Өндөр уулын бүс
Аймгийн хэмжээнд Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар ангилах зураглалыг бүрэн хийж дууссан. Монгол орны бэлчээр төлөвл байдал нь 25-н хэв шинжид ангиллагддагаас завхан аймаг нь 16 бэлчээрийн газрын хөрсний хэв шинжид ангиллагдаж байна.
Мөн 2016-2017 оны өвлийн (цастай үеийн) Ландсат 8 хиймэл дагуулын мэдээ ашиглан өвөлжөөний байршлыг шинэчлэн
тодотгосон. Сумын бэлчээрийн газрын экологийн чадавхиар ангилан зураглаж байгаа байдал.