“ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТАД-ТАНЫ ОРОЛЦОО” сарын аян






МХЕГазраас 2017 оны 04 сарын 15-наас 05 сарын 15 хүртэл сарын аяныг “Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо” уриан дор дэд бүтцийн салбарын ажилтан ажиллагсадыг хамруулан зохион байгуулахаар шийдвэрлэж МХЕГазрын даргын 2017 оны А/70 тоот албан бичгийн дагуу сарын аяны нээлтийг улс орон даяар нэг зэрэг эхлүүлсэн. 2017.04.12-ны өдөр аймгийн МХГазраас хамтран зохион байгуулах байгууллага аж ахуй нэгжүүдийг оролцуулан хуралдаж сарын аяны 45 заалт бүхий ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж бэлтгэл ажил болон талуудын ажил үүргийн хуваарийг баталаж. Аймгийн ЗДТГазрын ХБХОТХ, ГХБХБГ, ХХҮХ, Монголын барилгачидын холбооны салбар зөвлөл, Ажил олгогч эздийн холбоо зэрэг 30 гаруй байгууллагууд сарын аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Сарын аяны хүрээнд Улиастай сумын Богдын гол багт баригдаж байгаа Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа.