БОАЖЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЦЭНГЭЛЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Ажлын хэсгийнхэн эхлээд аймгийн Засаг дарга, удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр аймгийн ГХБХБГазраас Завхан аймгийн газар зохион байгуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Завхан аймгийн нийт газар нутгийн 10.85 хувь нь улсын тусгай хамгаалалтанд, 4.15 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтанд, өөрөөр хэлбэл аймгийн нийт газар нутгийн 15 хувь нь тусгай хамгаалалтанд байдаг. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх, уул уурхайн бус бүс нутаг байх, байгалиа онгон дагшинаар нь авч үлдэхийг зорьж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ. Мөн 7-р сарын 22-25-ны өдрүүдэд болох Нүүдэлчдийн соёлын наадмын тухай мэдээллийг өглөө. БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг аймаг орон нутгийн зүгээс баримталж байгаа бодлогыг сайшаалаа. Түүнчлэн Завхан аймагт болох Нүүдэлчдийн соёлын наадам бол олон жил хүлээсэн, жинхэнэ нүүдэлчин ахуй соёлыг харуулсан сайхан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгааг хэлээд дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.http://zavkhan.gov.mn/151/item/1892