2016 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ
ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ
Аймгийн ГХБХБГ нь 2016 оны 5 дугаар сард Яам, агентлаг болон удирдах дээд газар, харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 81 албан бичгийг хүлээн авч шийдвэрлүүлж, 58 албан бичгийг боловсруулан гаргаж холбогдох газарт нь хүргүүлэн ажиллаа. Мөн 135 өргөдөл ирсэнээс 52 өргөдлийг шийдвэрлэж 83 өргөдлийн шийдвэрлэгдэх хугацаа болоогүй хүлээгдэж байна. Хүлээгдэж байгаа өргөдөл нь аймгийн болон сумын Засаг даргын захирамжид хамруулах, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх, 2017 оны ГЗБТ-нд тусгах зэргээр шийдвэрлүүлэхээр байна. Нэгж талбар давхцаж байгаа, хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, төлөвлөгдөөгүй газар хүсэлт ирүүлсэн зэрэг шийдвэрлэгдэх боломжгүй өргөдөл хүсэлтийн хариуг тухайн хугацаанд нь хүргүүлж байна. Өргөдөл хүсэлтийг төвлөрсөн байдлаар нэг цэгийн үйлчилгээгээр авч шийдвэрлэлтийг мэргэжилтнүүдээр дамжуулан гүйцэтгэтгэхээр шат дараалсан арга хэмжээг авч ажилласан нь байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал, эмх цэгцтэй үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлсэн ажил болж байгаа бөгөөд иргэд олон нийтийн дунд байгууллагын нэр хүнд, ажилтнуудын хариуцлага өсөх, үр дүнг бий болгож байна. Байгууллагын хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийн сургалтанд хамрагдан үр дүнг тооцуулан ажилласан нь мэргэжилтнүүдэд албан хэрэг хөтлөлт, өөрийн шийдвэрлэх албан бичиг түүний хугацаа, буцаах ажиллагаанд хяналттай хандаж байна. Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын талаарх хурал зөвлөгөөг 5 дугаар сард нийт 14 удаа хийж асуудлыг тухай бүр шийдвэрлэн, ажиллаж байна. МУ-ын ерөнхийлөгчийн захирамжийн дагуу мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд уг ажиллагааг зохион байгуулан ажиллаж нийт 11ш улиаст, шар хуайсыг хувиарлагдсан газарт тарьж оролцлоо. Газрын даргын санаачлагаар нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж хөдөө сумдад томилолтоор ажилласан, сургалт хөтөлбөрт хамрагдсан 4 хүнээс бусад нь тухайн ажилд идэвхитэй оролцсоноор ажилтнуудын сэтгэл ханамжид сайнаар нөлөөлсөн үр дүнтэй ажил боллоо. Байгууллагын даргын тушаалаар эд хөрөнгийн тооллого, хөдөлмөрийн дотоод журамд оруулах өөрчлөлт, авто машин, техник хэрэгслийн шинэчлэлтийн талаарх асуудлыг шийдвэрлэх комиссыг байгуулан ажиллуулж үр дүнг тооцох мөн өмнө явагдсан дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаарх ажлыг эмхлэн цэгцлэх ажлын хэсэг байгуулаган ажиллаж байгаа нь иргэдээс ирүүлж буй гомдол саналыг шийдвэрлэхэд ихээхэн үр дүн өгч байгууллагын архивт байх ёстой хадгаламжийн нэгжийг нөхөн бүрдүүлэхэд ач холбогдолтой ажил боллоо. Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом аялах ажлыг зохион байгуулан ажиллаж байгууллагын хэмжээнд нийт 100.000 төгрөгийн хандивыг цуглуулан ХААН банкин дахь 5003998032 тоот дансанд шилжүүлэн банкны хуулгыг аймгийн Спорт хороонд хүргүүлэн ажиллаа. Сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байгаатай хобоотойгоор Улиастай сумын иргэдийн дунд дур мэдэн хашаа барих, хашаагаа сунгах зэрэг хууль тогтоомж зөрчих асуудал ихсэж байгааг хянах, зөвлөгөө мэдээллийг өгөх, арга хэмжээг авч ажиллахаар нийт ажилтнуудад 6 багт хуваарилан эргүүлийн ажлыг хийж зөрчлийг арилган ажиллаж байна.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР