Завхан аймгийн Газрын салбарынхан чууллаа

2016-06-08

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “Газрын харилцааны ажилтаны өдөр”-өө өргөн цар хүрээтэйгээр 2016.06.04-07-ний өдрүүдэд Улиастай хотноо тэмдэглэн өнгөрүүллээ. Тэмдэглэлт баярын нэгэн гол үйл ажиллагаа нь “Бэлчээрийн газрын төлөв байдлыг фото мониторингийн аргаар үнэлэх нь” сэдэвт мэргэшлийн сертификат олгох 2 өдрийн сургалт байсан бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт төслийг хэрэгжүүлэгч аймгийн Бэлчээрийн менежментийн холбоотой хамтран уг сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг танхимын болон хээрийн дадлага, судалгаа гэсэн үндсэн 2 чиглэлээр хийж, бэлчээрийн газрын өөрчлөлтөнд дүн шинжилгээ гаргах, мониторингийн боловсруулалтыг хийх Sample Point программыг эзэмшүүлэх чадварыг лабораторийн түвшинд зааж сургасан нь үйл ажиллагааны нэгэн үр дүн байлаа. Сургалтанд 24 сумын Газрын даамал хамрагдаж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Р.Отгончимэг оролцсон юм. Энэхүү сургалт нь ГХБХБГ-аас авч хэрэгжүүлж байгаа Бэлчээрийн газар зохион байгуулалтыг сайжруулах цогц арга хэмжээний үргэлжлэл болж байгаагаараа онцлогтой төдийгүй сургалтын үр дүнг бодит ажил болгож сумдаддаа эрчимжүүлэн хэрэгжүүлэх үүднээс аймгийн Бэлчээрийн менежментийн холбооноос “Шилдэг бэлчээрийн газар зохион байгуулалт” болзолт уралдааныг зарлаж, 21 сумын Газрын даамалд Ногоон алт төслийн хүрээнд бэлчээрийн газрын төлөв байдлыг хянахад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд тулгамдсан асуудлыг дагуулаад байгаа бэлчээрийн газрыг хамгаалах, зөв зохистой төлөвлөх, ашиглах, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч байгаа төр, хувийн хэвшлийнхэний хамтын ажиллагааны үр дүн гэдгийг ГХБХБГ-ын дарга Т.Батцэнгэл онцолж байлаа. 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР