Газар албадан чөлөөлөх ажил хийгдэж байна

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасаныг зөрчин дур мэдэн хашаагаа сунгах, зөвшөөрөлгүйгээр хашаа хатгах, обьект барих, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зөрчин газар ашиглах зөрчил ихээр гарч байгаатай холбогдуулан Улиастай сумын Засаг даргын 2016.06.13-ны өдрийн А/78 тоот “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гарч, уг захирамжаар томилогдсон ажлын хэсэг Улиастай сумын Жинст, Богдын гол, Жаргалант багуудын нутаг дэвсгэрт газар албадан чөлөөлөх ажлыг хийж байна. Цаашид холбогдох хууль, журамд заасаны дагуу хууль зөрчигчдөд авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх ба иргэдийн дунд сонгууль далимдуулсан газрын зөрчил дутагдал нилээдгүй гарах төлөвтэй байгаа тул эмх замбараатай байдлыг хангах, иргэдэд хууль эрх зүйн нэгдсэн ойлголт өгөх, хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох үүднээс аймгийн ГХБХБГ-аас 7 сарын 1 хүртэл шинээр газар олгох, кадастрын хэмжилт хийх ажлыг түр хугацаагаар зогсоолоо. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад заасанаар газар эзэмших, өмчлөх бүрэн эрхтэй ба ямар нэгэн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн газар ашигласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж, эд хөрөнгө, эрх ашгаараа хохирох болохыг аймгийн ГХБХБГ-аас хатуу АНХААРУУЛЖ байна.