Ажил мэргэжлийн улсын уралдаан

Барилгын салбар үүсэн хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаан 2016 оны 06-р сарын 10 өдөр Улаанбаатар хот “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж манай аймгаас барилга угсралтын Цагаансээр ХХК-ний хавтанцар наагч Р.Зогсоосүрэн, Зуурамг ХХК-ний өрөг угсрагч Б.Бат-Эрдэнэ нар аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцлоо. Уг тэмцээнд Хавтанцар наагч, өрөг угсрагчийн төрөлд нийт 16 аймгийн 30 гаруй хавтанцар наагч, өрөг угсрагч оролцсон. Түүнээс нэгдүгээр байрт өрөгч угсрагчийн төрөлд Дундговь аймгаас Б.Пүрэвсүрэн, хоёрдугаар байрт Сүхбаатар аймгийн У.Амартүвшин, гуравдугаар байрт Дорноговь аймгийн Н.Цоодол нар орсон байна. Мөн Хавтанцарын төрөлд нэгдүгээр байрт Улаанбаатараас оролцсон О.Энх-Амгалан, хоёрдугаар байрт мөн Улаанбаатараас оролцсон Д.Наранбаатар орсон бол Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирж оролцсон Б.Жанчбаатар гуравдугаар байрыг тус тус эзэллээ.