БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 2015 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН

2016-06-16

2012 онд барилгын ажил эхэлсэн Улиастай сумын 800 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгын ажилд 2015 онд хөрөнгө тусгагдаагүй барилгын зоорийн давхрын хучилт хийгдсэн. 1-р давхрын баганын арматурчлал хийгдсэн цаашид хөрөнгө батлагдахгүй царцаагдвал арматурчлал зэврэх барилгын норм стандарт хангахгүй болох зэрэг хүндрэлүүд үүсэх юм. 2015 оны Барилга угсралт, их засварын ажил эхлэж байгаатай холбогдуулан барилгын 2015 оны 04 дүгээр сарын 24-ны 110 тоотоор барилгын ажлын эхлүүлэх үргэлжлүүлэх хугацаа дууссан бол сунгалт хийлгүүлэх, шөнөдөө нэмэх градустай болсон үед цутгалтын ажлыг гүйцэтгэх, үе шатны ажлын актыг тухайн бүрт нь баталгаажуулж байх, Барилгын үндсэн хийц болох бетон, төмөр бетон хийцийн дээж, тоосго болон бусад ханын материал, хайрга элсний дээжийг ГХБХБГ-ын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид ирүүлж дүгнэлт гаргуулж байх талаар ААН-үүдэд бичиг хүргүүлж хамтран ажиллах саналуудыг хүргүүлсэн. МУ-ын засгийн газрын 2012 оны 151-р тогтоолын хүрээнд  Улиастай суманд 30 ортой халдвартын эмнэлэг, “Сэцэн менежмент” ХХК-ний 30 айлын орон сууц, “Их найман баганат” ХХК-ны 25 айлын орон сууц, Нэмэр констракшн ХХК-ний 15 айлын орон сууц, үйлчилгээний төвийн барилга,  Тэс, Нөмрөг сумдын нэгдсэн дулааны ажил, Дэвшил сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилга, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн засвар, Нийгмийн даатгалийн барилгын дээврийн засвар, Иргэдийн хөгжлийн төвийн барилга, Халуун усны барилга, “Ник” ХХК-ний шатахуун түгээх станцын барилга, Богдын гол багийн зам дагуух явган хүний зам, тохижилтын ажил, Их-Уул, Шилүүстэй сумдад Төрийн банкны барилга, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Түдэвтэй сумдад цагдаагийн кабоны барилга, Асгат суманд 10 ортой эмнэлгийн барилга, Отгон суманд 320 хүүхдийн хичээлийн байр, Цагаанчулуут суманд эрүүл мэндийн төвийн барилгын засвар, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, ГОУХАН-ийн төсөлтэй хамтран Завханмандал сумын 160 хүүхдийн хичээлийн байрны засвар, Эрдэнэхайрхан суманд эрүүл мэндийн төвийн барилгын засвар, Тэс суманд 100 хүүхдийн дотуур байрны засвар ажлууд, Тэс суманд 90 хүүхдийн цэцэрлэгийн барилгын засвар, Тосонцэнгэл суманд МСҮТ-ийн гадна инженерийн шугамын ажил, 640 хүүхдийн хичээлийн байр, инженерийн нэгдсэн шугам сүлжээ зэрэг 34 ажлыг ашиглалтанд оруулж, 28 барилга байгууламжинд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгон үе шатны техник хяналт хийж ажилласан байна. Аймгийн Засаг даргын 2015.08.04-ний А/195-р захирамжаар томилогдсон ажлын  хэсэг ХБХэлтэс, МХГазар , ГХБХБГазар хамтран 2015 оны 08-р сарын 11-ээс эхлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт хийж, зураг төсөв, норм дүрмийн дагуу хийгдэж байгаа эсэхэд холбогдох барилгуудад хяналт тавьж ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Бат-Ундраа, МХГ-ын улсын байцаагч Цэдэн-Иш, Эрдэнэцэцэг, ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс болон холбогдох мэргэжилтнүүд орж барилга угсралтуудын ажилтай газар дээр нь танилцаж  ажлыг зураг төсвийн дагуу гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэх ажлаа эрчимжүүлэх талаар зөвлөмж үүрэг даалгавар өгөн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаа. 2016 онд дараах барилгууд он дамжин баригдах барилгын ажлууд хүйтэний улиралаас шалтгаалан технологийн зогсолт хийсэн байна. Цагаанчулуут сумын 320 хүүхдийн сургууль, Улиастай сумын 3-р сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлыг “Зуурмаг” ХХК, Спорт цогцолбор усан бассейны барилгын ажлыг “ЭЛ-СИ-БИ” ХХК, БОАЖГазар, Сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын захиргааны нэгдсэн конторын барилгыг Зост-Өргөө ХХК, Ахмадын ордны барилга Арь констракшн ХХК , Онцгой байдлын аврах гал унтраах ангийн барилгын ажлыг “Би энд кей” ХХК, Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн спорт заалны барилга угсралтын ажлыг “Приамид проект” ХХК-ууд гүйцэтгэж байна. 2015 оны 05 дугаар сарын 08-нд Барилгачдын удирдах ажилтаны зөвлөгөөн, 2015 оны 05 дугаар сарын 11-нд  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторын үйл ажиллагаа, МУ-ын Засгийн газраас баталсан 151-р тогтоол, Барилгын техникийн нөхцөл бүрдүүлэх талаар боршур бэлтгэж хэвлүүлэн барилгын чанар, хяналтанд ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийг дэлгэн тайлбарлаж үзүүллээ. Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил удаашралттай явагдаж байгаа тул энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахад хүндрэлттэй байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Улиастай сумын Жаргалант багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга, Жинст богдын гол багуудыг камержуулах ажлын тендер оройтож зарлагдсан тул одоогоор ажил хийгдээгүй байна. Жинст багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг “Жаргалант эх булаг” ХХК, Өлзийт багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг “Зэмбэтдөрвөлжин” ХХК орон нутагтай концесийн гэрээ байгуулан гүйцэтгэж байна.     

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР