ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмыг хавсралтаар баталсугай.
2.Хөдөлмөрийн дотоод журмыг хэлтэс, нэгжийн албан хаагчдад танилцуулж,
үйл ажиллагаандаа мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА Д.АНХТЭС
Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулатын даргын 2023 оны 03 дугаар сарын
сарын ...-ны өдрийн ....... дугаар тушаалын
хавсралт
ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫН ЕРӨНХИЙ АГУУЛГА
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
ХОЁР БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ТУШААЛ ШИЙДВЭР
ДӨРӨВ. АРХИВ ХӨТЛӨХ
ТАВ. ТӨЛӨВЛӨГӨӨ ТАЙЛАН ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ДОЛОО.ХАМТЫН ГЭРЭЭ
НАЙМ. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ
ЕС. АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ, ЧӨЛӨӨ ОЛГОХ, БҮРТГЭХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ
АРАВ. ЦАЛИН ХӨЛС ОЛГОХ
АРВАН НЭГ.ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГЫН ЗӨРЧИЛ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
АРВАН ХОЁР. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
АРВАН ГУРАВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
АРВАН ДӨРӨВ. НИЙГЭМ АХУЙН ХӨНГӨЛӨЛТ
АРВАН ТАВ. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ, ЦУЦЛАХ, АЖИЛ ХҮЛЭЭЛЦҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ
АРВАН ЗУРГАА. ИРГЭД БАЙГУУЛЛАГААС ИРСЭН ГОМДОЛ БА ХҮСЭЛТИЙГ БАРАГДУУЛАХ
АРВАН ДОЛОО . НИЙТЭЭР ДАГАХ ЁС ЗҮЙН ЖУРАМ
АРВАН НАЙМ. БАЙГУУЛЛАГЫН МЭДЛИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ
АРВАН ЕС. АРВАН ЕС. АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХ
ХОРЬ. ЖЕНДЭРИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ХОРИГЛОХ
ХОРИН НЭГ. БУСАД АСУУДАЛ
ХОРИН ХОЁР. ДОТООД ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ ХЯНАЛТ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү хөдөлмөрийн дотоод журам /цаашид журам гэх/-ын зорилго нь хөдөлмөрийн сахилга ажлын хариуцлага, эмх цэгцтэй шуурхай ажиллагаа, хөдөлмөрийн зохион байгуулалт, ажилтнуудад тавих шаардлага, хөдөлмөрийн гэрээ, ажил амралтын цаг, хөдөлмөрийн хөлс, урамшуулал, ажлын байрны дэг журам, удирдлагын шийдвэрийн хэрэгжилт, бичиг хэргийн стандарт зэрэг хөдөлмөрийн харилцаа, дотоод ажилтай холбоотой асуудлыг зохицуулахад оршино.
1.2.Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн аливаа асуудлыг Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, Төрийн албаны тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан заавар, журам, бусад хууль тогтоомж, баримт бичгийг үндэслэн дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1.Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Захиргаа удирдлагын хэлтэс, Газрын удирдлагын хэлтэс, Барилга хот байгуулалтын хэлтэс гэсэн үндсэн нэгжүүдтэй байна.
2.2.Газрын даргын дэргэд даргын зөвлөл байна. Зөвлөл нь 3-7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба даргын тушаалаар батална.
ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ТУШААЛ ШИЙДВЭР
3.1.Байгууллагын архив, албан бичиг хэрэг хөтлөлтийг эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрээр баталсан стандартыг баримтлан явуулна.
3.2. Байгууллагын хэмжээний нууц баримт бичгийн жагсаалт, байгууллагын нууц хамгаалах журмыг газрын даргын тушаалаар баталж мөрдүүлнэ.
3.3.Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, гарсан шийдвэрийн биелэлтийг захиргаа, архив албан хэрэг хөтлөлтын асуудал хариуцсан ажилтан ажиллана.
3.4.Газрын дарга нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар Тушаал гаргана.
3.5.Тушаалын хэрэгжилтэнд Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг үндсэн хэлтсийн дарга нарт танилцуулж байна.
ДӨРӨВ. АРХИВ ХӨТЛӨХ
4.1.Архивын үйл ажиллагааг Монгол улсын архивын тухай хууль, Газрын даргын тушаалаар баталсан журмын дагуу явуулж биелэлтэнд байгууллагын холбогдох ажилтан хяналт тавьж ажиллана.
4.2.Байгууллагын хэлтсүүд бичиг баримтаа магадлан шалгаж дараа оны 1-р улиралд багтаан Захиргаа, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан ажилтанд актаар хүлээлгэн өгнө.
4.3.Хэрэв Монгол улсын Архивын тухай хууль, холбогдох журмыг биелүүлээгүй, бичиг баримт алдсан, үрэгдүүлсэн, устгасан, бусдад дамжуулсан, зөвшөөрөлгүйгээр олшруулсан, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсэн, болзошгүй тохиолдолд аварч хамгаалах арга хэмжээ аваагүй тохиолдолд буруутай албан тушаалтан хариуцлага хүлээнэ.
ТАВ. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ
5.1.Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж явуулна.
5.2.Байгууллагын төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилгыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж Газрын дарга батална.
5.3.Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж хэрэгжилтийг хангана.
5.4.Хэлтсийн төлөвлөгөөний биелэлтийг улирлаар тайлан гарган биелэлтийг ханган ажиллана.
5.5. Ажилтан бүр ажлаа сараар төлөвлөж ажиллана. Ажилтны төлөвлөгөөг хэлтсийн дарга батална.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6.1.Долоо хонгийн нэг удаа тогтсон өдөр хэлтсийн удирдлагуудаас бүрдсэн хурлыг зохион байгуулна.
6.2.Байгууллагын салбар хэлтсийн хурлыг хэлтэс бүр сард 2-оос доошгүй удаа тогтоосон хугацаанд явуулна.
6.2.1.Долоо хоногийн хурлаар байгууллагын хэлтсүүдийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад гарч байгаа зөрчил доголдлууд болон үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлуудын талаар хэлэлцэн шийдвэр гаргана.
6.2.2.Хэлтсүүдийн хурлаар тухайн нэгж хэсэгт харьяалагдах ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт дахь үүрэг хариуцлагын биелэлт, тайлан төлөвлөгөөний биелэлтийн явц, ажил хуваарилалт, ажлын цаг ашиглалт зэрэг ажлын илүү бүтээмжид чиглэсэн асуудлыг хэлэлцэж байна.
ДОЛОО. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ, ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛД АВАХ
7.1. Ажилд авах
7.1.1.Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх асуудлыг “Хөдөлмөрийн тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль” болон дотоод журмыг баримтлан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
7.1.2.Төрийн захиргааны албан тушаалд ажилд орох тохиолдолд байгууллагад шаардлагатай орон тоог олон нийтэд хэвлэл мэдээллээр зарлаж, ажлын байрны тодорхойлолтын дагуу мэргэжлийн хүнийг мэргэшлийн дагуу /төрийн албаны шалгалт/ сонгон шалгаруулж төрийн албанд авч ажиллуулна.
7.1.3.Төрийн захиргааны албан хаагчийн уралдаант шалгалтанд орохыг хүсэгч нь тус байгууллагаас тавьсан мэргэжлийн шаардлагын хүрээнд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд:
А. ТАХ-ийн биеийн байцаалт
Б. Төгссөн сургуулийн диплом /бакалавр, магистр болон бусад эрдмийн ба шинжлэх ухааны мэргэжлийн үнэмлэх хуулбарын хамт/
В. Таван үеийн намтар
Г. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
Д. Иргэний үнэмлэхний хуулбар
Е. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /ажиллаж байсан бол/
Ё. Төрийн албаны мэргэжлийн шалгалтад тэнцсэн тухай зөвлөмж болон зэрэг дэв тогтоох дээд байгууллагын шийдвэр
7.1.4.Ажилтнуудыг ажилд авсан тухай ГХБХБГ-ын даргын тушаал гаргана.
7.1.5.Ажилтнуудыг ажилд авсан тухай шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор ажлыг хүлээлцүүлж, холбогдох хууль, тогтоомж, заавар, журмыг судлуулах асуудлыг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцна.
7.1.6.Төрийн үйлчилгээний болон хамтын гэрээт албанд шинээр орж буй иргэнд ажлын байр, ажил үүргийн хуваарь, үндсэн ба нэмэгдэл цалин хөлс, ажлын цаг, гэрээний хугацаа, харилцан хүлээх үүрэг зэргийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулна.
7.1.7.Ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил, үүргийг тасралтгүй явуулах зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу түр хугацаанд хүн авч ажиллуулж болно.
7.1.8.Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно.
7.2.Иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажилд авах нөхцөл, Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:
7.2.1. ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг;
7.2.2. ажил үүрэг гүйцэтгэх байршил;
7.2.3. цалин хөлсний хэмжээ;
7.2.4. хөдөлмөрийн нөхцөл.
7.3.Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:
7.3.1. ажил, амралтын цаг;
7.3.2. цалин хөлс олгох журам;
7.3.3. хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл;
7.3.4. хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам;
7.3.5. ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага;
7.3.6. талууд харилцан тохиролцсон бусад.
7.4 Хөдөлмөрийн гэрээний хугацаа
7.4.1 дагалднаар ажиллуулах;
7.4.2 туршилтын хугацаагаар ажиллуулах;
7.4.3 улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх;
7.4.4 ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах;
7.4.5 түр ажлын байранд ажиллуулах;
7.4.6 санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх.
7.5.Ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.
7.6.Шинээр ажилд орсон ажилтанд хүний нөөцийн ажилтан дараах зүйлийг заавал танилцуулах бөгөөд танилцсан эсэх талаар бүртгэл хөтөлнө.
Үүнд:
а/ Байгууллагын дотоод журам, байгууллагад мөрдөгдөж байгаа бусад дүрэм журам, заавар, байгууллагын тухай товч танилцуулга, үйл ажиллагааны үндсэн чиглэл
б/ Ажилтны эрхлэн гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, эрх, үүрэг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, олгох шагнал, урамшуулал, сахилгын шийтгэл
в/ Ажиллах дэг, байгууллагын нууцын горим, ажилтны ёс зүй,
г/ Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөр хамгааллын ажилтан өгч, танилцсан эсэх талаар танилцуулах хуудас бөглөнө.
д/ Ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа буюу ажлаа эхлэхээс нь өмнө Хүний нөөцийн ажилтан холбогдох газар, нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудтай танилцуулж ерөнхий чиглэл өгнө.
7.7.Ажилтны нууц хадгалах үүрэг
7.7.1 Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, нийт албан хаагчид нууцын асуудал хариуцсан ажилтантай харилцан нууц хадгалах нэмэлт нөхцөлийг тусгсан дагалдах нууцын гэрээ байгуулж ажиллана.
7.8. Байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг нууцын асуудал хариуцсан ажилтан газрын даргаар баталуулна.
НАЙМ. ХАМТЫН ГЭРЭЭ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР
ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ
8.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцон ажиллах.
8.2.Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгох
8.3.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно.
8.4.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйл болон холбогдох журмыг үндэслэн байгууллагын өмнө тавигдсан зорилтуудыг ханган биелүүлэх явцад зайлшгүй шаардлагатай ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор зохих мэргэжил эзэмшсэн иргэнийг ажилд авахдаа үнэнч шударга байдал, ажиллах сонирхол, боловсролын түвшин, мэргэжил эзэмшсэн болон урьд ажил эрхэлж байсан байдал, дадлага туршлага, мэдлэг чадвар, эрүүл мэнд, сахилга бат зэргийг харгалзан сонголт хийнэ.
8.5.Ажиллах хүчний хэрэгцээг Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гаргана.
8.6.Нэгжүүд хэрэгцээт ажлын байрны захиалгаа Хүний нөөцийн нэгжид өгнө.
8.7.Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процесс нь “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам”-аар зохицуулагдана.
8.8.Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага
8.8.1 Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эд хөрөнгийн бүрэн хариулагын гэрээ байгуулна.
8.8.2.Авто машин ашиглалтыг журмаар зохицуулна.
ЕС. АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ, ЧӨЛӨӨ ОЛГОХ, БҮРТГЭХ,
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ
9.1.Долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 байна. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөд ажил эхлэх, дуусах, үдийн завсарлагын цагийг Засгийн газрын тогтоолд заасан цагийг баримтлана.
9.1.2.Албан хаагчид ажлын байрнаас гадуур ажиллах тохиолдолд харьяалах нэгжийн даргын гарын үсэг бүхий баримтыг Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд нэг өдрийн өмнө заавал хүлээлгэн өгсөн байна. Уг баримтыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хуудсаар олгоно.
9.1.3.Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын мэдэгдэл, өвчтэй, чөлөөтэй байсан ирцийн мэдээг тухай бүр байгууллагын удирдлагын цогц програмд оруулж, тайланг сар бүр ажилтны шуурхай хурал дээр танилцуулна.
9.1.2.Газрын даамал сар бүрийн 25-ны дотор цагийн тооцоог хүний нөөцийн ажилтанд ирүүлнэ.
9.1.3.Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан албан хаагчдын цаг ашиглалтын бүртгэлийг гаргах бөгөөд цаг ашиглалтын бүртгэлийн тайланг үндэслэн албан хаагчийн цалин хөлсийг тооцно.
- Хувийн чөлөө олгох,бүртгэх
- Албан хаагчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн дараах тохиолдолд чөлөө олгож болно. Үүнд:
- албан хаагчийн гэр бүлд гачигдал гарч албан хаагчийн гэр бүл /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд/, төрөл садан /өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг, хадам эх, төрсөн болон хадам ах, эгч, дүү/ нь нас барсан;
- албан хаагч эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх, түүний гэр бүл /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах эгч дүү/-ийн гишүүн хүндээр өвдсөн, эмнэлгийн байгууллагын магадлагаагаар эмнэлэгт болон гэртээ сахих;
- албан хаагч гэрлэх, хүүхэдтэй болох, хүүхэд үрчлэн авах, албан хаагчийн хүүхэд хурим хийх;
- албан хаагч байгууллагын болон өөрийн зардлаар мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалтанд хамрагдах, магистр, докторантурт суралцах;
- ерөнхий боловсролын сургуулийн орчимд аюулгүй байдлын эргүүл хийх;
- хуульд заасан бусад үндэслэлээр.
- Албан хаагчийн гаргасан хүсэлт, шалтгааныг үндэслэн чөлөөний хугацаанд цалин олгох эсэхийг чөлөө олгосон албан тушаалтан шийдвэрлэнэ.
- Энэхүү журмын 9.2.1-9.2.5-т заасан үндэслэлээр ажлын 5-14 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож болно.
- Ажлын 8 хүртэл цагийн болон 3 хоногийн чөлөөг хэлтсийн дарга, 3 түүнээс дээш хоногийг чөлөөг Газрын даргаас чөлөөний хуудсаар олгоно.
- Энэхүү журмын 9.3-д заасан албан тушаалтан эзгүй тохиолдолд албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтнаас, түр орлон гүйцэтгэгч байхгүй бол захиргааны чиг үүрэг бүхий албан тушаалтанд мэдэгдэж чөлөө авна.
- Албан хаагч энэхүү журмын 9.2-д заасан үндэслэлээр чөлөө авахдаа урьдчилан мэдэгдэж чөлөөний хуудсыг зуруулах эсхүл өргөдөл гаргах боломжгүй бөгөөд зайлшгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд утсаар мэдэгдсэн байна. жич холбогдох материалыг дараа нь заавал бүрдүүлж өгөх
- Албан хаагч ажлын цагаар суралцах асуудлыг байгууллагын удирдлага тухайн албан хаагчтай харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Шийдвэрийг Газрын даргын тушаалаар баталгаажуулна.
- Ээлжийн амралт олгох /ХТХ-99 дүгээр зүйл/
- Албан хаагчид жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд албан хаагчдаас саналыг авч, байгууллагын төлөвлөгөөт ажилтай уялдуулан Газрын даргын тушаалаар батлаж мөрдүүлэх бөгөөд ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу хүн нэг бүрээр тогтооно.
- Албан хаагч ээлжийн амралтын мэдэгдлийг Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаас авч Газрын даргаар албажуулан хүний нөөц болон нягтлан бодогчид өгч албан үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллах албан хаагчид ажил хүлээлцсэний үндсэн дээр ээлжийн амралтыг эдэлнэ.
- Албан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшууллыг албан хаагчийн сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно.
- Албан хаагч нь ээлжийн амралтаа дутуу эдэлсэн бол тухайн ондоо багтааж нөхөн амруулна.
- Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт олгох зааврын дагуу шинээр ажилд орсон болон байгууллага хооронд шилжин ажилласан албан хаагч өмнө нь ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоогоо хийсэн байна. Ээлжийн амралтаа эдлээгүй бол өмнө ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт гаргуулсан байна.
- Албан хаагчийн ээлжийн амралт хоорондын хугацаа нь 6 сараас доошгүй байх бөгөөд шинээр ажилд орсон албан хаагч 6 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. /ХТХ-99,2/
- Албан хаагч удирдлагаас олгосон чөлөө, ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.
- Албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.
- Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
АРАВ. ЦАЛИН ХӨЛС ОЛГОХ
- Цалин хөлс олгох (104 дугаар зүйл)
- Албан хаагчид олгох үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг тухайн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Газрын даргын тушаалаар тогтооно.
- Албан хаагчдад албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэрэг, ур чадварын болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоно.
- Цалин хөлс олгох өдөр нь долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.
- Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
- Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.
10.2 Ажилтны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг мөнгөн хэлбэрээр, үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно.
АРВАН НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГЫН ЗӨРЧИЛ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах
11.1.1 Энэхүү дотоод журамд заасан болзол, шаардлагыг зөрчсөн, /албан тушаалын тодорхойлолт/ ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн,Төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 37, 39, 48, төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг тушаалаар ногдуулах арга хэмжээ авна.
11.1.2.Албан тушаалыг түр орлон гүйцэтгэсэн хугацаанд ажлын хариуцлага алдвал хариуцлага алдсан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна.
11.1.3.Ажлын цагийг хангалтгүй ашигласан, ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хожимдсон, сард нэг өдөр буюу 8 цагаас дээш ажил тасалсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэлийг ногдуулна.
11.1.4.Албан хаагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанаас хожимдуулж гаргасан, удаа дараа хожимдуулж гаргасан, хувийн ашиг сонирхлыг худал мэдүүлсэн бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд гаргасан зөрчлийн шинжийг харгалзан үзэж сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
11.1.5.Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмийг зөрчсөн зөрчил гаргасан бол тухайн албан хаагчдад холбогдох хууль, дүрэмийн дагуу арга хэмжээ тооцоно.
11.1.6. Ажлын байрандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн бол ажлаас халах арга хэмжээ авна.
11.1.7. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас 30 минутаас дээш хугацаагаар гурван удаа хоцорсон, ажлын цагаар 1 цагаас дээш хугацаагаар нэгжийн удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 3 удаа ажлын байраа орхиж явсан ажилтнуудад арга хэмжээ тооцно.
11.1.8.Албан хаагчийн сахилгын шийтгэлийг өөрт нь болон нийт ажилтнуудад мэдээлж, тушаалын хуулбарыг хувийн хэрэгт хадгална.
11.1.9. Сахилгын шийтгэлийг ногдуулсанаас хойш 1 жилийн хугацаанд уг ажилтанд шагнал, урамшуулал олгохгүй.
11.2.Дараах зөрчлийг “ноцтой зөрчил” гэж үзнэ:
11.2.1.Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан.
11.2.2.Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах асуудлыг төлөвлөгөөндөө бүрэн тусгаагүй орхигдуулсан, үүрэгт ажлаасаа зайлсхийсэн.
11.2.3.Албан бичиг, тайлан, шийдвэрийг илтэд зөрүүтэй, хуурамчаар үйлдсэн.
11.2.4.Албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдсон
11.2.5.Өөрийн болон бусдын хариуцаж буй төрийн өмчийн хөрөнгөд хохирол учруулсан, шамшигдуулсан.
11.2.6.Төрийн албан хаагчийн болон байгууллагын ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн.
11.3 Хөдөлмөрийн сахилгын шийтгэл /123 зүйл/
11.3.1 Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.
11.3.2 Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:
11.3.3 өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
11.3.4 нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
11.3.5.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
11.3.6.албан тушаал бууруулах;
11.3.7.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.
11.4. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журамын 11.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.
АРВАН ХОЁР. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
12.1. Ажилтан дараах үндсэн эрхтэй:
12.1.1 ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах;
12.1.2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах;
12.1.3 гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;
12.1.4 ээлжийн амралт эдлэх, энэ журмын дагуу хувийн чөлөө авах;
12.1.5 хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах;
12.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
12.2. Ажилтан дараах үндсэн үүрэгтэй:
12.2.1.ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх;
12.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах;
12.2.3.ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;
12.2.4.ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх;
12.2.5 техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах;
12.2.6 өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, ажил олгогчийн эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх;
12.2.7 ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх;
12.2.8 ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх;
12.2.9 ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах;
12.2.10 нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах;
12.2.11 мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх;
12.2.12 байгууллагаас зохион байгуулласан аливаа үйл ажиллагаанд идэвхи санаачилагтай оролцох, хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
- Ажлын хариуцлага
- Албан хаагч нь эрхэлсэн ажлын хүрээнд албан ёсоор илэрхийлж хэлсэн үг, албан тоот, тайлан, дүгнэлт, акт болон аливаа зурсан гарын үсгийн төлөө хариуцлага хүлээнэ.
- Байгууллагын болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланг буруу гаргасан, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн хугацаа хожимдуулсан хариуцлагыг тухайн асуудлыг хариуцсан албан хаагч, мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажлаагүй хариуцлагыг нэгжийн дарга нь тус тус хариуцна.
- Албан хаагчдын албан ажлын компьютер бүр нууц үгтэй байх бөгөөд төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно. Албан хаагч дээрх мэдээллийг бусдад задруулахгүй байх үүргийг хүлээж ажиллана.
- Албан хаагч ажлаасаа тарахдаа ажлын баримт бичгийн эмх цэгцийг ханган цэгцэлж шүүгээ сейф, өрөө тасалгааг түгжиж, цахилгаан, техник хэрэгслээ унтрааж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллана.
- Албан хаагчид ажлын байранд болон албан томилолтоор ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллана.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг Захиргаа болон Санхүүгийн чиг үүрэг бүхий нэгж хариуцан зохион байгуулж ажиллана.
АРВАН ГУРАВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
13.1 Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.
13.1.1 гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх;
13.1.2 хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд /албан тушаалын тодорхойлолт/ ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх.
13.1.3.энэ журамд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах.
13.1.4 ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах.
13.1.5 ажилтны хувийн нууцыг задруулахгүй байх;
13.1.6 ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх.
13.1.7 ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах.
13.1.8 зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.15-д заасан ахуйн байранд хяналтын тоног төхөөрөмж байрлуулахгүй байх.
13.1.9 ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах.
3.1.10 хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах;
13.1.11 ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх;
13.1.12 хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
13.2 Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.
АРВАН ДӨРӨВ. НИЙГЭМ АХУЙН ХӨНГӨЛӨЛТ, ХАМТ ОЛНЫГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
- Шагнал, Урамшуулал
- Тэтгэмж , тусламж
14.2.1. Шинэ хүүхэд төрөх болон үрчлэн авахад 200.000 хүртэл төгрөг
14.2.2. Шинээр гэр бүл болоход 500.000 хүртэл төгрөг
14.2.3. Албан хаагч нас барсан бол гэр бүлд нь -800.000 хүртэл
14.2.4. Ажилтны гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр, хадам аав, хадам ээж, эцэг, эх, хүүхэд/ нас барсан тохиолдолд нэг удаа 400.000 хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээтэй тусламжийг үзүүлнэ.
14.2.6. Байгуулагад бүртгэлтэй өндөр настнуудад цагаан сар, ахмадын баярыг тохиолдуулан хүн тус бүрд 100000 хүртэл төгрөгийн хүндэтгэл үзүүлнэ.
14.2.7. Ажилтан, албан хаагч хүнд өвчний онош тогтоогдон эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа бол 1 удаа эмчилгээний зардалд 500.000 хүртэл төгрөгийн тусламж үзүүлэх
14.2.8. Ажилтан, албан хаагчийн өөрийн орон гэр байгалийн болон, санамсаргүй аваар ослын улмаас сүйдсэн бол 1 удаа 1 000 000 хүртэл төгрөгийн тэтгэмж олгоно. Мөн хамтын сангаас 1 000 000 хүртэл төгрөг олгоно.
14.2.9. Онцгой нөхцөл байдлын улмаас ажилтан гэрээс ажиллах бол ажлын гүйцэтгэлийг улирлын тайланд тусгаж дүгнүүлэх
14.2.9. Ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэхтэй байх ба үнэмлэхийг газрын дарга баталж, сунгана.
14.2.10. Байгууллагын эд хогшилд гэмтэл хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон бол ажлын 3 хоногийн дотор бүрэн засах
14.2.11. Цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай бараа материалаар сар бүр тогтмол хангадаг байх
14.2.12. Цэвэрлэгээ үйлчилгээ ажилтан, албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцэх
14.2.13. Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд албан хаагчид тус бүр 3000 төгрөгөөр эргэх
14.2.14. Ажилтан өөрийн хариуцсан ажил үйлчилгээгээ эрчимжүүлэх, сайжруулах, олон нийтэд сурталчлахад шаардлагатай зардлыг гаргуулах
14.2.15. Шинээр хүүхэдтэй болсон эрэгтэй ажилтанд ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
14.2.16. Ээлжийн амралттай үед зайлшгүй албан ажлаар ажилласан тохиолдолд амралтын өдрийг сунгаж тооцно.
14.2.17. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас хоцорсон бол ажлын бус цагаар нөхөн ажиллаж болно.
14.2.18. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн улирал, жилээр хангалттай дүгнэгдсэн бол тухайн албан хаагчид сард 1 удаа ажлын 1 өдрийн амрах чөлөө олгож болно.
14.2.19. Бүх нийтээр амрах тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдэд хамт олны аялал зугаалга, сайн үйлсийн аян санаачилах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх гэх мэт байгууллагын соёлыг бэхжүүлэхэд ажилтан, албан хаагчид тэгш оролцоотой байна.
14.2.20. Байгууллагын даргын шийдвэрээр ажилтанд илүү цагийн хөлс олгож болно.
14.2.21. Албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу тогтоож олгоно.