“Нутгийн удирдлагыг чадавхжуулах нь” сургалт зохион байгуулагдав

2016-12-09

Завхан аймгийн Засаг дарга, түүний тамгын газраас зохион байгуулсан “Нутгийн удирдлагыг чадавхжуулах нь” сэдэвт сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Газрын даамлуудын нэгдсэн сургалтын үеэр аймгийн ГХБХБГ-аас Газрын даамлуудад мэргэжил арга зүйн нэгдсэн зөвлөгөө өгч, шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт хийгдсэнтэй холбогдуулан өндөр түвшинд ажиллах ажлын зааварчилгааг чиглэл тус бүрээр хүргүүлэн, мэдээлэл-санал солилцох уулзалт семинарыг хийлээ.     Тус уулзалт семинарыг нээж ГХБХБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэцэцэг үг хэлж, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн ба 21 сумын Газрын даамал хамрагдаж Газрын харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн ажиллах талаар санал дүгнэлтийг гаргасан юм.                 Мөн энэ үеэр жилийн эцэс болж байгаатай холбогдуулан мэдээ, тайлангийн ажлыг эрчимжүүлж, анхаарвал зохих газрын улсын бүртгэл хөтлөлт, кадастрын мэдээллийн санг эрхлэх, захирамж шийдвэр болон ГЗБТ дээр авч хэрэгжүүлэх мэргэжлийн зөвлөгөөнүүдийг өгчээ.   

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР