ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2014-07-03
  1. 1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь газар зохион байгуулалтын бүх төрлийн ажлууд болон газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын үнэлгээг шинэчлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. 2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, нотлох баримт, өөрийн чадварын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  3. 3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны дотор авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 06 дугаар сарын 30–ны 17.00 цаг хүртэл хугацаанд битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Барилгачдын талбай-3, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XII байр, 207 тоот өрөө, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Х.Энхжаргал

Утас: 261826

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР