2022 оны онцлох ажил

2023-01-20
  1. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, засгийн газрын 2018 оны 384-р тогтоолоор батлагдсан улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сум, суурин газрын суурьшлын бүс буюу эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоов.
  2. Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Улиастай хотын 290 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хотын өнгө үзэмжийн сайржуулах талаар газар чөлөөлөх, барилга, байгууламжийг буулгах ажлын хүрээнд 12 мэдэгдэл өгч 8 газрыг чөлөөлсөн.
  3. Газрын тухай хууль, хот байгуулалтын тухай хуулийн дагуу өөрийн эзэмшлийн зам талбай, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулахаар 20 газар, барилга байгууламжинд мэдэгдэл өгч 16 засаж сайжруулсан байна.
  4. “ЦАХИМ-ГАЗРЫН ХАРИЛЦАА-2” сарын аяныг 24 суманд дахин зохион байгууллаа.
  5. ГУДАМЖ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ. Төсөл нь  Нийт 12 хэсэгт 6,8 км авто зам, 30926 м2 явган болон дугуйн зам, Авто замын хамгаалалтын хайс – 1600 у/м,  Явуугийн гудамжинд нийт 82 ш гэрэлтүүлэг, бусад 11 хэсэгт 2 тусгалтай лед гэрэл нийт 130 ш, 4 замын уулзварыг шинээр байгуулан гэрлэн дохионы иж бүрэн суурьлуулалт, Богдын гол багийн Цэцэрлэгт хүрээлэнгийн Голын эрэг дагуух үерийн уснаас хамгаалах чулуун бэхэлгээ 76 у/м, ногоон байгууламжын ажил, үхрийн нүд- 81ш, монос үрэл- 246ш, Тэхийн шээг-38ш, Голт бор 59ш, жижиг гацуур мод-68ш Гацуур мод - 40ш, Нарс мод – 150ш, шар хайлаас-6100ш, тэсмэг-10ш, хайтан 120ш-г тарьж  12438м2 талбайг зүлэгжүүлэлт хийгдэж улсын комисст хүлээн авлаа.
  6. Аймгийн хэмжээнд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 барилга шинээр эхлүүлж 11 барилга байнгын ашиглалтад хүлээн авсан.
  7. Гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн 120 ортой хүүхдийн тасгийн засвар, Нутгийн удирдлагын ордны гадна талбайн тохижилт, Нөмрөг, Ургамал сумдын ЭМТ-ын  барилгад   бага оврын цэвэрлэх байгууламжийн ажил хийгдсэн.
  8. Гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн 120 ортой хүүхдийн тасгийн засвар, Нутгийн удирдлагын ордны гадна талбайн тохижилт, Нөмрөг, Ургамал сумдын ЭМТ-ын  барилгад   бага оврын цэвэрлэх байгууламжийн ажил хийгдсэн.
  9. Алдархаан суманд сумын төвийн шинэчлэл төсөл хэрэжүүлсэн. Уг төсөлд: 1.3км хатуу хучилттай авто зам, 60 м3 усан сан барилга дагалдах тоног төөхөөрөмж, 50 м3 цэвэрлэх байгууламж иж бүрэн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган зам 812 м2, хайрган зам 300м2, 19х12м хэмжээтэй халаалтынтогооны  барилга, гадна дулаан 1890 м хос шугам 31 тэгш өнцөгт бетонон худагт хаалт агаар гаргагч, ус буулгах хаалтуудын хамт 1890 м төмөр бетон угсармал тагтай цутгамал суваг шинээр хийсэн усан хангамжийн шугам 1890 м дан шугам нь дулааны шугамтай хамт  үл нэвтрэх сувагт угсрагдсан. 2265 м урт ариутгах татуургын шугам ф1500мм голчтой 67 ш ариутгах татуургын дугуй төмөр бетон худаг хийгдсэн. 
  10. Отгон суманд сумын төвийн шинэчлэл төсөл хэрэжүүлсэн. Уг төсөлд: Хоногт 50м3 цэвэрлэх байгууламж тоног төхөөрөмжийн, гадна цахилгааны шугамын хамт, 60м3 усан сангийн барилга, Насос станцын барилга тоног төхөөрөмж, гадна цахилгааны шугамын хамт, ТОхижтдтын ажил 2000 м2 ногоон байгууламж, явган зам 1200 м2, 2ш сүүдрэвч, 20ш гэрэлтүүлэг, Халаалтын тогооны барилга тоног төхөөрөмжийн хамт, 602 м гадна дулааны хос шугам, 593м гадна ус хангамжийн шугам дулааны сувагт, 600м төмөр бетон дулааны суваг, Гадна цэвэр ус хангамжийн 2736м HDPE хоолой, 1200м ариутгах татуургын уян ширмэн хоолой, 35ш төмөр бетон худаг, 7м өргөн, 700м бетонон хучилттай авто зам гэрэлтүүлгийн хамт хийгдсэн. 
  11. Улиастай сумын 21-р зуун 800 айлын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг ашиглалтад оруулсан. Дулааны суваг 1405 м, дулаан шугам: 2810 м Цэвэр усны шугам 1405м, хэрэглээний халуун усны шугам 2320 м, ариутгах татуургын  шугам 976 м дулааны худаг 17, ариутгах татуургын  худаг 12 тус тус хийгдсэн.
  12. Аймгийн ГХБХБГ-ын барилгын материалын лабораторид холбогч материалын 22 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлж 7 төрлийн лабораторийн иж бүрэн шинжилгээ хийх нөхцөл бүрдсэн.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР