“Барилгын үйлдвэрлэл талбай ба өргөх байгууламжийн аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулана

2022-04-25

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарлаж 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна.

2022 оныг олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриаг дэвшүүлсэн ба барилгын салбарт  “Барилгын үйлдвэрлэл талбай ба өргөх байгууламжийн аюулгүй ажиллагаа сэдвийн доор зохион байгуулж байна.

Аяны хүрээнд аймгийн ГХБХБГ, Политехник коллеж хамтран  барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, шугам сүлжээ, цахилгаан эрчих хүч холбооны чиглэлээр үйл ажиллагаа  явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүйн байдлын ажилтан, инженер техникийн ажилтанд сургалт зохион байгуулах болсон тул идэвхтэй хамрагдана уу.

Хэзээ: 2022 оны 04 дүгээр сарын 27 -ны өдрийн 14 цагт

Хаана: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын зааланд

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР