“ЦАХИМ ШИЛЖИЛТ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-12
Egazar аппликейшн болон www.egazar.go.mn вейб сайтыг сурталчлах, цахим бүртгэлд нөхөн бүрдүүлэлт хийх ажлын хүрээнд “ЦАХИМ ШИЛЖИЛТ" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газрын урд талбайд зохион байгууллаа. Өдөрлөгөөр нийт 210 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч 305 ширхэг гарын авлага брошюрыг иргэдэд тарааж ажиллалаа.
  • Цахим бүртгэлд нөхөн бүрдүүлэлт 54 иргэнд
  • Газрын дуудлага худалдаа, газрын төлбөрийн мэдээллийг 31 иргэнд
  • 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх 81 иргэнд
  • Egazar аппликейшн болон www.egazar.go.mn вейб сайт танилцуулга 50 гаруй иргэнд мэдээлэл өгч ажилласан байна.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР