ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2023 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2024-01-04

ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ГАЗРЫН 2023 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

 

  1. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналыг хүргүүлэв.

Монгол Улсын Их Хуралд Газрын багц хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг иргэд олон нийтээр хэлэлцүүлэх санал авах ажлыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэр улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хүнс хөдөө аж ахуйн газар, Аймгийн шүүхийн албан хаагч нар, мөн Улиастай сумын нэгдсэн санал асуулгын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буруун бүсийн олимпод бэлтгэх төв дээр зохион байгуулж 158 иргэн оролцсон. Тус багц хуулийн хэлэлцүүлгийг хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авах зорилгоор ажлын хэсэг байгуулан 23 суманд ажиллаж давхардсан тоогоор 850 гаруй иргэдэд танилцуулж саналыг аван нэгтгэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт тайлангийн хамт хүргүүлсэн.           

     2. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө /5-8 жил/ боловсруулав. 2022-2023 оны хооронд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн АДАПТ төслийн санхүүжилтээр Цагаанчулуут, Завханмандал, Идэр , Нөмрөг, Яруу, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Сантмаргаз, Отгон, Алдархаан, Эрдэнэхайрхан сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө /5-8 жил/ боловсруулах ажлын гүйцэтгэгч байгууллага болох “Лэнд овнер” ХХК, “Лап ланд эко” ХХК хамтран ажиллаж Отгон, Алдархаан, Эрдэнэхайрхан сумын төлөвлөгөөг хүлээн аваад байна. Дээрх сумдуудын ажлыг хүлээн авснаар бүх сумд төлөвлөгөөтэй болж байгаа юм.

      3. Киоск машин суурилуулав. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд Киоск машиныг байршууллаа. Тус ажлыг “Эрхэт инноваци” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэсэн ба киоск машинаар давхардсан тоогоор 1600 гаруй үйлчилгээ хийгдсэн байна. 2024 онд Тосонцэнгэл, Тэс сумдад киоск машин нэмж суурилуулахаар ажиллаж байна.           

       4. Хилийн цэргийн анги, тусгай салбаруудын тусгай хэрэгцээнд шинээр авах, хэсэгчлэн болон бүхэлд нь улсын тусгай хэрэгцээний газраас гаргах санал боловсруулах ажил

 Хил хамгаалах ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга нарын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01/А/09 дугаартай хамтарсан тушаалаар Хилийн цэргийн анги, тусгай салбаруудын тусгай хэрэгцээнд шинээр авах, хэсэгчлэн болон бүхэлд нь улсын тусгай хэрэгцээний газраас гаргах санал боловсруулах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран Тэс, Баянтэс сумдад удирдамжийн дагуу үүрэг гүйцэтгэж ажиллаласан. Мөн энэ үеэр Хилийн цэргийн 0277 ангийн газрын өргөтгөх, тусгай хэрэгцээнд авах ажлыг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулан саналыг хүргүүлээд байна.

      5. Танхимын болон цахим сургалтыг зохион байгуулав.

Сумдын Газрын даамлуудын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, Газрын удирдлагын нэгдсэн систем болон сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж, сумдын Газрын даамлуудыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-15-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас

- “Газрын кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлт”

- “Газрын төлбөр татварын системийн хөгжүүлэлт”

- “Газар зохион байгуулалтын чиглэлээр цаашид анхаарах асуудал”

- “Хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд цахим сургалтыг авлаа.

Мөн албан хаагчид хариуцсан чиг үүргийн хүрээнд сургалт, мэдээлэл хийхээс гадна байгууллагын хүний нөөцийн бодлого, 2022 оны ажлын үр дүн, ололт амжилт, 2023 онд хэрэгжүүлэх байгууллагын бодлого, шинээр санаачлан хэрэгжүүлэх ажил, томоохон бүтээн байгуулалтуудын талаар албан хаагчдад танилцуулах сургалт;

Газрын даамлууд, мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ийн “Адапт” төсөл, “Land owner” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 30 дугаар тэмдэглэлийн 2-т” Засгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэтэй холбгдуулан “Шил ажилагаа”-ны хүрээнд шаардлагатай мэдээллийг нээлттэй мэдээллийн “shilen.gov.mn” системд байршуулахтай холбогдуулан газар эзэмших, өмчлөх, ашиглах, эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгахтай холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn системд бүрэн тусгаж байх, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөд орсон онцлох заалтуудын талаар мэдээлэл өгсөн. Үүнд:

Газрын тухай баримтлах бодлого, төлөвлөлтгүй суурин болон бусад нутаг дэвсгэрт газар олголт хийхгүй байх бодлогыг баримтлан ажиллаж байгаа ба хөгжлийн төлөвлөгөөнүүдийг боловсруулах чиглэлээр санхүүжилтийг шийвэрлэх асуудал 2024 онд нэн шаардлагатай болоод байна.

Мөн газартай хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хэрхэн авах, яаж шийдвэрлэх зэрэг процессийн асуудлуудыг танилцууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих сургалтанд аймгийн бодлого шийдвэрийн талаар санал солилцон үг хэлж, үр бүтээлтэй ажилласан зарим ажилтанд Завхан аймгийн 100 жилийн ойн медалиар шагнаж урамшуулсан.

2023 онд мэргэжилтэн, газрын даамлуудыг хамтатгасан 3 удаагийн танхимын сургалт, 2 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулсан ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан 17 удаагийн сургалт, семинар, зөвөлгөөнд давхардсан тоогоор 116 мэргэжилтэн, албан хаагчид хамргадсан байна.

        6. “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотоиониторингийн аргаар үнэлэх” ажлыг Завхан аймгийн хэмжээнд 2016 оноос эхлэн 7 дахь жилдээ зохион байгуулж, мониторингийн цэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлэх, төлөөлөх чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж 2022 онд 440 цэгт хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

2021-2022 оын бэлчээрийн сэргэх чадавхийн дүнгийн хувийг харьцуулан гаргахад:

- 1-р ангилал 46 цэгээс 27 цэг болж буурсан;

- 2-р ангилал 233 цэгээс 208 цэг болж буурсан;

- 3-р ангилал 85 цэгээс 93 цэг болж өссөн;

- 4-р ангилал 49 цэгээс 64 цэг болж өссөн;

- 5-р ангилал 27 цэгээс 38 цэг болж өссөн байсан.

2022 оны байдлаар аймгийн хэмжээнд бэлчээрийн даац өмнөх онтой харьцуулахад 82.05 хувиар өссөн үзүүлттэй байгаа бөгөөд малын тоо толгой -147.32 мян.тол малаар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

2022 оны бэлчээрийн газрын ургацын мэдээ 06 дугаар сарын эхний 7 хоногт 1 га газарт 35 кг, 08 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар 1 га газарт 252 кг ургацтай байна. Мөн тухайн саруудад Түдэвтэй сум, Сантмаргац сум, 07 дугаар сард бүх сумд нэлэнхүйдээ, 08 дугаар сард сумын хойд сумууд болон урд талын сумууд нэлэнхүйдээ, 09 дүгээр сард Их-Уул сум, Цагаанчулуут сумууд, 10 дугаар сард Их-Уул сум, Тосонцэнгэл сум, Идэр сум, Тэлмэн сум, Алдархаан сумууд бэлчээрийн газрын доройтолд маш их өртсөн байна.               

          7.Газрын даргын баталсан удирдамжийн дагуу газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 79 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дүгээр тушаал, барилга, хот байгуулалтын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-00/12 дугаар удирдамжийн дагуу Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн сумдад 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 28-ны өдөр хүртэлх хугацаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, Газрын даргын баталсан удирдамжийн дагуу газрын даамлуудын үйл ажиллагаанд шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгэх, иргэн ААНБ-д мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд нэгж талбарын цахим хувийн хэргийг холбогдох журмын дагуу бүртгэн оруулж байгаа эсэх, цаасан хувийн хэргийн бүрдэл, зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгаж, Газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулах ажлыг зохион байгуулж буй байдал, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт, цахим систем, багийн нэр болон хилийн заагийг нарийвчлан шалгаж, засварлах, Газрын төлбөр, татварын ногдуулалт, татварын төлөлтийг бүрэн барагдуулж байгаа эсэх зэрэг удирдамжид тусгагдсан асуудлуудын хүрээнд мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

         8. Газар өмчлөх эрхийн нэгж талбарын цаасан хувийн хэргийг хүлээж авлаа.

Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан сумдад 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдөр хүртэлх хугацаанд баталсан удирдамжийн дагуу газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээлийн системд холбох, үйлчилгээнд нэгвтрүүлэх ажлын хүрээнд нэгж талбарын хувийн хэргийн цаасан материалыг нэгж талбар бүрээр аймгийн ГХБХБГ-т татахтай холбоотойгоор Цагаанчулуут сумын 161 газар өмчлөх эрхийн нэгж талбарын цаасан хувийн хэргийг хүлээж авлаа. Мөн Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгэх, иргэн ААНБ-д мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд нэгж талбарын цахим хувийн хэргийг холбогдох журмын дагуу бүртгэн оруулж байгаа эсэх, цаасан хувийн хэргийн бүрдэл, зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгаж, Газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулах ажлыг зохион байгуулж буй байдал,тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт, багийн нэр болон хилийн заагийг нарийвчлан шалгаж, засварлах, газрын төлбөр, татварын ногдуулалт, татварын төлөлтийг бүрэн барагдуулж байгаа эсэх зэрэг удирдамжид тусгагдсан асуудлуудын хүрээнд мэргэжил
арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

                9. Геодезийн цэг тэмдэгтийн тооллого хийлээ. 2023 оны жилийн эцсийн байдлаар 77 цэгийг нэмж геопортал цахим мэдээллийн санд оржуулж нийт 233 цэг тэмдэгтийг цахимжууллаа. Мөн Тэлмэн, Цагаанчулуут, Ургамал, Тосонцэнгэл сумдын цэг тэмдэгтийн тооллого газар дээр нүдээр үзэн тооллого хийж тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн. 

           10. Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн аймгийн хэмжээнд бүх сумдад өнгөрүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын дагуу “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд уг ажлын хүрээнд Завхан аймгийн Асгат сум, Баянтэс сум, Баянхайрхан сум,  Их-Уул сум, Сантмаргаз сум, Сонгино сум, Тосонцэнгэл сум, Тэлмэн сум, Ургамал сум, Цагаанчулуут сумууд газрын харилцааны шинэчлэл, хууль тогтоомжийг сурталчлах, АХА тэмцээн, зургийн уралдаан спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан байна. Тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

            11. Газар чөлөөлөлт хийв. Завхан аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улиастай хотын барилга, байгууламж, гудамж, талбайн өнгө үзэмжийн сайжруулах чиглэлээр иргэн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл өгч хамтран ажиллаж 54 барилга, байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулж, ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан 4 барилгыг нурааж, 12 байршилд газар чөлөөлөлт хийсэн.

        12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлууллаа.

А. Алдрхаан, Улиастай сумын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах тодотгох, санал боловсруулах комисс томилох тухай тогтоолыг хэлэлцэн батлуулсан ба тогтоолоор байгуулагдсан комисс нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу шаардагдах материал, баримт бичгийг бүрүллэн Засгийн газар хүргүүлэх үүрэгтэй юм.

Б. 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг хэлэлцэж Засгийн газарт хүргүүлэх тогтоолыг баталсан. 2024 онд 24 суманд 21.3 га газрыг 208 иргэнд өмчлүүлэхээр санал хүргүүллээ.

В. Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх саналыг Засгийн газарт уламжлах  тухай тогтоолыг хэлэлцүүллээ.

Г. Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн батласан. Тус тогтоолоор газрын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогыг тухай сум 100 хувь захиран зарцуулах эрхтэй болж байгаа юм.

          13. Газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулав.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаас 122 нэгж талбарт дуудлгаг худалдаа зохион байгуулахаар төлөвлөж  75 нэгж талбарт 3520 га газрын  дуудлага худалдааг газрын цахим биржид /www.mle.mn/-ээр зохион байгуулж  122 оролцогч  газрын дуудлага худалдаанд  оролцож 193.077.672 төгрөгийг одоогийн байдлаар  Төрийн сангийн 100090000967 тоот дансанд төвлөрүүлээд байна. 2022 онд Газрын дуудлага худаладааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн батлах тухай журмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоолоор батлуулсан ба 2023 онд тус журманд газрын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогыг 100 хувь тухайн сум захиран зарцуулах эрхтэй болгож шинэчиллээ.

            14. “ЦУСАА ХАНДИВЛАЖ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд оролцов.

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “ЦУСАА ХАНДИВЛАЖ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” уриан дор цус бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдэж Завхан аймгийн цусны салбар төвд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албан хаагчид цус бэлэглэв.

1 удаа цусаа бэлэглээд 3 хүний амийг аварч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН юм.

            15. ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД "МОД ТАРИХ АЯН"-Д НЭГДЛЭЭ.

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-үүд үргэлжилж байна. 2023 оны хавар, намрын мод тарих үндэсний өдрүүдээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид нэгдэж "Амь-Ус трейд" ОНӨААТҮГ-ын өргөлтийн станцын хашаанд 300 ш улиас тарьж, өнгөрсөн жил тарьсан модоо усаллаа.

           16. “СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”-ийн үйл ажиллагаанд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн өгсөн үүрэг чиглэл, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын баталсан “СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”-ийн бодлогын дагуу тус сургуульд Барилга, хот байгуулалтын алба бүлгүүдийн хамт бэлэн байдлыг ханган оролцлоо.

Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын алба нь орон нутгийн хэмжээнд Хот, суурин газар, объектын ерөнхий ба нарийвчилсан төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах асуудлыг тусган хэрэгжүүлэх, нүүлгэн шилжүүлэлт хийх газрыг тогтоосон байх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагыг мөрдүүлж ашиглах, газрын төлөв байдал байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээ авах, газар түүний баялаг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах явцад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах, инженер, геологийн хайгуулын ажил, байгууламжинд нуралт, эвдрэл гарсан шалтгааныг судлах холбогдох араг хэмжээ авах, барилга байгууламжийн стандартжуулалт, гамшгийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэйГамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын алба нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус удирдлагын штабтай байх бөгөөд албаны даргын тушаалаар байгуулсан ба дараах бүрэлдэхүүнтэй оролцсон.

Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын албан нь  нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй,  Цэвэр бохир усны шугамын засварын бүлэг 1 нийт 19 хүн,  гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл 2 үүнээс техник 1, багаж хэрэгсэл 7, барилга байгууламж 1 байна.


“СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”-ийн үйл ажиллагаанд Штабын дарга Ж.Будсүрэн Төлөвлөлтийн багт хуваарилагдан оролцож Хөвсгөл аймаг, Завхан аймгуудад үүссэн цагийн байдалд шаардлагатай мэдээ, мэдээллээр ханган хамтран оролцлоо.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР