2024 ОНД 15 СУМАНД 21.437 ГА ГАЗРЫГ 207 ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨВ

2023-12-04

      Завхан аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай, Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох, Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

      Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлснээр бэлчээрийн газарт төлөвлөлтгүй, эмх замбараагүй хийгддэг газар олголтыг журамлаж, хяналт тавих боломж бүрдэх юм

      Ирэх жил 15 суманд 21.437 га газрыг 207 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин 43.759.99 га газрыг хот тосгоны ангилал руу шилжүүлэхээр шийдвэрлэж тогтоолын төсөл 100 хувийн саналаар дэмжигдлээ.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР