“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗААВАР БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-10-21
Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний 199/А/117 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг 2023.09.01-2023.12.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3-н сарын аян зарласантай холбогдуулан “БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗААВАР БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо Төрийн бус байгууллага, BEST төсөл, Завхан аймгийн Барилгачдын холбоотой хамтран 2023.10.20-ны өдөр зохион байгуулав. Сургалтыг Завхан аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс, Аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, МУ-ын гавьяат барилгачин Н.Гунаажав нар нээж үг хэлж Завхан аймгийн Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавив. Завхан аймагт барилга угсралтын чиглэлээр 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 5 аж ахуй нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ авах чанартай барилгын материал үйлдвэрлэх талаар МБМҮХ ТББ-ын менежер М.Улаанхүүхэн, Барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мөрдөгдөж байгаа норм стандарт, ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар МБМҮХ ТББ-ын сургалтын менежер Ч.Байгальмаа, BEST төслийн танилцуулгыг төслийн зохицуулагч Ж.Эрдэнэзаяа, Барилгын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгч нарт банк болон банк бус санхүүгийн байгууллагаас хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа талаар Хаан банкны тооцооны төвийн захирал Б.Мөнхбаатар, Нет капитал Завхан салбарын захирал Ч.Нямдэмбэрэл нар мэдээлэл хийлээ.
Сургалтын үер Завхан аймагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арбет” ХХК-д Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс Хучилтын нүхтэй хавтан үйлдвэрлэл, Даацын болон даацын бус ялуу үйлдвэрлэл, Худгийн угсармал төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэлүүдэд “ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ” олгов. Сургалтад Завхан аймагт барилга угсралт, материал үйлдвэрлэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцлоо.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР