ГАЗРЫН ДААМАЛ, МЭРГЭЖИЛТЭНГҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-06

            Газрын даамлууд, мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ийн “Адапт” төсөл, “Land owner” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 30 дугаар тэмдэглэлийн 2-т” Засгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэтэй холбгдуулан “Шил ажилагаа”-ны хүрээнд шаардлагатай мэдээллийг нээлттэй мэдээллийн “shilen.gov.mn” системд байршуулахтай холбогдуулан газар эзэмших, өмчлөх, ашиглах, эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгахтай холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn системд бүрэн тусгаж байх, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөд орсон онцлох заалтуудын талаар мэдээлэл өгсөн. Үүнд:

Газрын тухай баримтлах бодлого, төлөвлөлтгүй суурин болон бусад нутаг дэвсгэрт газар олголт хийхгүй байх бодлогыг баримтлан ажиллаж байгаа ба хөгжлийн төлөвлөгөөнүүдийг боловсруулах чиглэлээр санхүүжилтийг шийвэрлэх асуудал 2024 онд нэн шаардлагатай болоод байна.

            Мөн газартай хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хэрхэн авах, яаж шийдвэрлэх зэрэг процессийн асуудлуудыг танилцууллаа.

            Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих сургалтанд аймгийн бодлого шийдвэрийн талаар санал солилцон үг хэлж, үр бүтээлтэй ажилласан зарим ажилтанд Завхан аймгийн 100 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР