2018 онд барилга орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг тайлан.
Барилга , хот байгуулалтын чиглэлээр:
Энэ онд улсын төсөв болон ОНХС-ийн хөрөнгөөр он дамжин баригдах 6, шинээр эхлэх 18 барилга байгууламж, Засвар шинэчлэлтийн 21 барилга байгууламжуудад нийт 11 079.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн.
Шинээр эхлэх болон засвар хийлгэх барилга байгууламжийн ажлын зураг төсөв дээр нилээн анхаарч орон нутгийн төсөвт зохих хөрөнгийг тусгуулан ажиллаж байна. Зураг төсвийн ажил хийгдсэнээр бүтээн байгуулалтын ажил үр дүнтэй болж байна.
Барилгын хөгжлийн төвтөй захиалагчийн хяналтын гэрээ байгуулан барилга угсралтын ажилд хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан, хяналтын ажлын тайланг гарган ажиллаж байна. 2018 онд ЗГ-ын 68,78 тогтоолын дагуу 41 барилга байгууламж дээр ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, улсын комиссоор шинээр баригдсан болон их засвар хийсэн 34 барилга байгууламжийн улсын комисст хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан.
Энэ онд Улиастай суманд Усан бассайн бүхий спорт цогцолборын барилга 7200.0 саян төгрөг , Баянхархан суманд 160 хүүхдийн хичээлийн байр спорт заал,2600.0 сая төгрөг, Ипэр сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл 200 сая төгрөг, Асгат суманд 140 хүний суудалтай соёлын төвийн барилга, Дөрвөлжин суманд цаг уурын өртөөний барилга-96.0 сая төгрөг, Их-Уул, Сонгино суманд замын цагдаагийн хяналтын постын барилга 150.0 сая төгрөг шинээр барьж ашиглалтанд оруулж, сургууль, цэцэрлэгийн 14 засвар, эмнэлийн 4 барлгын засвар конторын – 2 барилгад засварын ажил хийгдэж бүрэн ашиглалт оруулсан.
Үүнээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баруун бүсийн баган ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төслийн хүрээнд 1228.5 сая төгрөгийн санхүүжилтээр Ургамал, Тосонцэнгэл сумдын сургуулийн дотуур байрны барилгад их засвар хийгдэж хөдөө орон нутагт стандартын шаардлага хангасан бага оврын цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугамд холбогдож байрны хүүхдүүд ая тухтай байх нөхцөл бүрдээд байна.
2018 оны улсын төсөвт Улиастай суманд 21-р зуун хорооллын гадна инженерийн шугам сүлжээнд 2000.0 сая төгрөг, Улиастай сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 425.0 аймгийн ГХБХБГ-ын лаборатори, конторын барилгад 243.8 сая төгрөг тус тус батлагдсан.
Улиастай сумын Өлзийт багт 21-р зуун жишиг 800 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2014 Аркитайп монголиа ХХК боловсруулан 2018 онд гадна шинженерийн шугамын ажлын хөрөнгө батлагдаж 800 м гадна бохир усны шугамын ажил хийгдсэн 2019 онд дулаан, цэвэр усны шугамын ажил үргэлжлэн хийнэ.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хэсэг залуу гэр бүлүүд нэгдэж орчин үеийн тохилог халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдсон 96 айлын орон сууцыг залуу гэр бүлүүдэд зориулан барьж эхний ээлжийг ашиглалтанд оруулаад байна. Уг барилга нь 1-р давхартаа гал тогоо, зочны өрөө, зочны ариун цэврийн өрөө, 2-р давхартаа гэр бүлийн ариун цэврийн өрөө, хүүхдийн болон том хүний унтлагын өрөөтэй, ханын болон шалны халаалттай. Гадна хашаа, автомашины болон явган зам талбай, ногоон байгууламжтай. 73,6 м2 талбайтай 50,0 сая төгрөгийн өртөгтэй, 1м2 нь 679,3 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн байгууллага өөрийн хөрөнгөөр Улиастай суманд Онцгойн байдлын ажилчдын 20 айлын орон сууц шинээр баригдаж ашиглалтанд орсон ба Жинст багт Юм Юм ХХК-ний 40 айл, Грийн спарик ХХК 25 айлын орон сууцны барилга тус тус баригдаж байна. Хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг төрийн зүгээс бодлогоор дэмжин газрын асуудлыг шийдвэрлэн ажилласан.
ГХБХБГ-ын лабораторийн конторын барилгын засварт улсын төөвт 243.8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 сая батлуулж барилгын материалын лабораторид 14 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж авсанаар элс, хайрга, бетоны иж бүрэн шинжилгээ хийх нөхцөл бүрдээд байна.
Мөн Аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил 435.0 сая төгрөгөөр батлагдсан ба 2018 онд 80.0 сая төгрөг төлөвлөгдсөн. Уг ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын зургийн даалгаврыг боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтнаар хянуулан батлуулж Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж гүйцэтгэгчээр Некст степ инженеринг ХХК шалгаран суурь судалгааны ажил хийгдэж байна.
Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр:
Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр Амь-Ус трейд ХХК, Тосон-Очирт хайрхан ХХК гэсэн 2 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Тосон-очирт хайрхан ХХК ОНӨААТҮГ нь 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр 248.0 сая төгрөгөөр гадна цэвэр усны, бохир усны өргөтгөлийн ажлыг хийж гүйцгэн 9 сард улсын комиссоор хүлээн авлаа.
Энэ өргөтгөлийн ажил хийгдсэнээр 4 ш зөөврийн худаг, нэгдсэн цэвэр бохир ус, дулааны шугамд 10 гаруй айл өрх , аж ахуйн нэгж албан газруудыг холбоод байна.
Барилга хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн аж ауйн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын хүрээнд 36 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж ашиглаж байна.
Үүнээс БСШУСЯ-ны чиглэлээр цэцэрлэгийн барилга-3, сургуулийн барилга, сургуулийн-1, соёлын төвийн-2, засвар шинэчлэлтийн-3 барилга
ЭМЯ-ны чиглэлээр 15 ортой эрүүл мэндийн барилга-1, засвар шинэчлэлийн -3 барилга,
БХБЯ-гадна шугамын ажил-2, ерөнхий төлөвлөгөвөө-1, ГХБХБГ-ын лаборатори конторын барилгын засвар-1
ЗГХЭГ-с ЗДТГ-ын барилга-2, сумын ЗДТГ-ын барилгын засвар-1,
ОНХС-ийн хөрөнгөөр сумын 2 сургуулийн хичээлийн байрны засвар, ЭМТ-ийн өргөтгөл, засвар-2, соёлын төвийн барилга -1 ш, ахуйн үйлчилгээ барилга-1
Төсөл хөтөлбөрөөр 3 сумын 4 барилгын засвар шинэчлэлтийн ажлууд хийгдсэн байна.