ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРААС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛЛГАА ЯВУУЛСАНТАЙ ХОЛБОГДОН 2023 ОНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРААС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛЛГАА ЯВУУЛСАНТАЙ ХОЛБОГДОН 2023 ОНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2023.09.01
№ |
Зорилт арга хэмжээ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжилт |
Хувь |
1 |
Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг жигдрүүлэх |
2023 оны дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг хангах |
Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулж газрын даргаар батлуулсан, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тушаалын дагуу дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулсан. |
100 |
2 |
Холбогдох дүрэм журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа дүгнэлт гаргах |
|
Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Заяагаас заавар зөвлөмж авч, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамыг боловронгуй болгох талаар, мөн Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журмыг шинэчлэн боловруулсан. Газрын даргын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн А/04 дугаар тушаалаар чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг баталсан. Дээрх журмын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын тайланг сар бүр авч, мөн улирлын тайланг 1, 2 дугаар улиралаар авч үнэлж дүгнэн ур чадварын нэмэгдэлийг олгосон. Мөн үр дүнгийн урамшуулалыг олгосон. |
100 |
3 |
Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, -эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх сургалт зохион байгуулах |
Сургалт зохион байгуулах |
Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. 2023 оны 03 сард сумдын газрын даамлууд болон мэргэжилтэн албан хаагчидтай гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах үед албан хаагчдад сургалт орсон дээрх чиглэлийн мэдээллийг хүргэсэн. |
100 |
4 |
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг сайжруулан нэмэлт өөрчлөлт оруулж албан хаагчдаар гарын үзэг зуруулах. Хөдөлмөрийн дотоод журмыг хэмнэлтийн хуульд нийцүүлж ажилчдын нийгмийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх |
Зорилт арга хэмжээнд тусгагдсан чиглэлээр дотоод сургалтын төлөвлөөө боловсруулах |
Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан. Албан хаагчдаар гарын үсэг зуруулсан. Төсөвтөө багтааж төсвөөс илүү гарсан зардлыг ажилтан албан хаагчдаас өөрөөс нь гаргуулан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байна. |
100 |
5 |
Засаг даргатай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сайжруулах |
Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолыг хэлтсийн дарга нарт танилцуулах, мэдээлэл өгөх |
Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулсан. Хэлтсийн дарга нар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлсний дагуу тусгаж батлуулсан. |
100 |
6 |
Байгууллагын ажилтанд тэтгэмж урамшуулал олгохдоо дотоод журмын дагуу батлагдсан төсөвтөө багтаан хэмнэлтийн тухай хуулийг баримталж олгодог байх |
Газрын даргын тушаал гарсан байна |
Тус газрын 5 албан хаагчид тухайн жилийн төсөвт багтаан 1,841,000 төгрөгийн тэтгэмж олгосон. |
100 |
7 |
Шилэн дансны цахим мэдээллийг хуулийн хугацаанд нь үнэн зөв мэдээлж нийтэд ил од болгож хэвших |
Шилэн дансны хуулийг чанд баримтлах |
Шилэн дансны мэдээллийг сар бүр мэдээлж олон нийтэд хүргэж байна. |
100 |
8 |
Хэмнэлтийн тухай хуулийг чанд баримталж байгууллагын төсвийг үр дүнтэй зарцуулахад хяналт тавих |
Хэмнэлтийн хууль, Дотоод журмыг баримлах |
Төсвийн дагуу хэмнэлтийн хуулийг баримтлан төсвийг үр дүнтэй зарцуулахад хяналт тавин ажиллаж байна. |
100 |
ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН С.МЯГМАРСҮРЭН