ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН АНХААРАЛД

2022-02-11
ИРГЭН ТА ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ ГАЗРЫН МЭДЭЭЛЛЭЭ https://egazar.gov.mn/ ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭН ШАЛГАНА УУ
Иргэн таны нэр дээр 1997-2010 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө https://egazar.gov.mn/ вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт болон сумдын газрын даамлуудад газрын гэрчилгээгээ эсвэл хуулбарыг авч очин хүсэлтээ өгч бүртгүүлэх шаардлагатай.
Шинэчилсэн бүртгэлийн ажил улсын хэмжээнд нэг л удаа хийгдэнэ. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох юм. Иймд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.
ЖИЧ: Иргэд та бүхэн урт хугацаагаар банк санхүүгийн байгууллагад барьцаалсан үйлдвэр, үйлчилгээ, амины орон сууц, гараж зэрэг өөрийн нэр дээрх эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх болон зориулалтын дагуу эзмшиж байгаа эрхийн гэрчилгээнийхээ хугацаа дууссан эсэхийг сайтар нягтлана уу. Холбогдох утас: 70462620 99951045 99446030 94114169 94116224 99108742  
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР