ГАЗАР ЭЗЭМШИХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

2021-04-08

ГАЗАР ЭЗЭМШИХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

            Газрын тухай хуульд заасан зориулалт,  болзолтойгоор эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу 15-60 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан газар эзэмшинэ. Үүнд бүрдүүлэх материал:

  • Эзэмшихийг хүссэн өргөдөл
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эзэмшихийг хүссэн газрын байршил харуулсан тойм зураг
  • ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38-р зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана.

    ИРГЭН:

  • Талуудын хүсэлт /өргөдөл/
  • Талуудын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатын  батлуулсан/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ/эх хувь/
  • Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ/Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах/
  • Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт
  • Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо
  • Хураамж төлсөн тухай баримт
  • Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт

АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА

  • Талуудын хүсэлт /албан бичиг/
  • Талуудын аж ахуй нэгж, байгууллага бол аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар/нотариатаар батлуулсан/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгэээ, гэрээ
  • Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ/Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх , үл хөдлөх хөрөнгө худалдан авах/
  • Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо
  • Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт
  • Хураамж төлсөн баримт
  • Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
  • Бусад нэмэлт материалууд
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР