Газрын төлбөрийн системийн талаар

2020-03-31

ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 09 сарын 04-ний 1/2049 тоот албан бичгээр батлагдсан “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох”  гэрээт ажлын хүрээнд Газрын төлбөр, татварын программыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор аймгийн хэмжээний газрын төлбөр, татвар төлөгчдийг газрын кадастрын мэдээллийн сантай холбох, төлбөр, татвар ногдуулалтыг нөхөн оруулах, нягтлах, зөрүүтэй мэдээллийн судалгааг гарган засварлах ажлыг 2019.10.01-2019.11.30-ны дотор хийж, ГХБХБГ-ын даргын 2019 оны 10 сарын 02-ны 483 тоот албан бичгээр сургалтын төлөвлөгөө, хуваарийг гарган 10 сарын 26-ны дотор Газрын даамлуудын бүсчилсэн сургалт зохион байгуулав. Сургалтаар 2215 нэгж талбарын зөрүүтэй мэдээллийг гаргаж, аймгийн хэмжээнд нийт 18.619 нэгж талбарын ногдуулалт бүхий мэдээллийн санг үүсгэсэн.

2020 оноос иргэд зөвхөн нэхэмжлэхээр гөзрын төлбөр, татвараа төлөх ба оны 1-р улирлын байдлаар 5917 нэгж талбарын төлбөрийн мэдээллийг хянан системд холбож, 4885 нэгж талбарт 62 сая төгрөгийн ногдуулалт бүхий 3319 нэхэмжлэхийг үүсгэн татварын дундын мэдээллийн санд илгээгээд байна. 2020 онд нийт 15.000 нэгж талбарыг төлбөрийн системд холбоно.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР