Газрын төлбөрийн талаарх мэдээлэл

2020-03-31

2019 онд аймгийн хэмжээнд эзэмших, өмчлөх, ашиглах эрх үүссэн нийт 23033 нэгж талбарт 205 сая төгрөгийг ногдуулан төлөвлөсөнөөс ахуйн зориулалтаар эзэмшиж буй 14023.06 га газраас 13 сая, аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй 301,05 га газраас 15,8 сая, ХАА-н зориулалтаар эзэмшиж буй 10499.6 га газраас 20.166.9 сая, уул уурхайн зориулалтаар эзэмшиж буй 4510.65 га газраас 140.058.2 сая, зам шугам сүлжээний 618.8 га газраас 10.319.7 сая төгрөг, нэгдмэл сангийн бусад зориулалтын газраас 35.812.6 сая, аймгийн хэмжээний газар өмчлөгч 8890 иргэн, 6 аж ахуйн нэгжээс 1 сая 140 мянган төгрөгийн газрын албан татварын ногдуулалт хийгдсэн нь өмнөх онтой харьцуулвал  газрын төлбөрийн төлөвлөгөө 10,7  хувиар өссөн ба 207390.2 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж орлогын гүйцэтгэл 102,4 хувийн давуулан биелүүлэлттэй байна.

Энэ нь нийт газрын төлбөрийн орлогын 74 хувийг хот тосгон, бусад суурины газрын төлбөр, 6,8 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлбөр, 7.9 хувийг зам, шугам сүлжээний газрын төлбөр, 9.3 хувийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газрын төлбөр, 1.6 хувийг ойн сан бүхий газрын төлбөр, 8.8 хувийг тусгай хэрэгцээний газрын төлбөр тус тус эзэлж байна.

 

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР