ЗАВХАН АЙМГИЙН 2022 ОНЫ ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН
2023-01-20
Засгийн газрын 2003 оны 204 дүгээр тогтоолоор батдагдсан газрын нэгдмэл сангийн тайлангийн ГТ1-9 маягтуудын дагуу 2022 оны газрын нэгдмэл сангийн тайланг нэгтгэн ГЗБГЗЗГ-т хүргүүлэн ажиллалаа.
Завхан аймгийн хэмжээнд 2022 онд өссөн дүнгээр нийт 95163.81 га газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоод байгаа ба үүнээс 9662 нэгж талбарт 920.8 га газрыг өмчилж, 14359 нэгж талбарт 91368.65 га газрыг эзэмшиж, 3 нэгж талбарт 2896.42 га газрыг ашиглаж байна. Энэхүү үзүүлэлт нь нийт газар нутгийн 1.15 хувь нь эрх зүйн харилцаанд орсон байгааг харуулж байна.
Санал асуулга