Улиастай сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан
Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, байршил зориулалтыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны №01 тогтоолоор баталсан. Тогтоолоор 2018 онд 55 иргэнд 3.85 га газрыг өмчлүүлэхээр батлуулсан бөгөөд нэг, хоёрдугаар улирлын байдлаар сумын хэмжээнд 63 иргэнд 4.48 га газар өмчлүүлсэн байна.
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 02 тоот удирдамжын дагуу 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Жинст баг, Жаргалант баг, Чигэстэй баг, Богдын гол баг, Товцог баг, Өлзийт багуудад "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж уг өдөрлөгөөр Улиастай сумын 2018 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг танилцуулж, иргэдэд кадастрын зургаар үнэгүй үйлчилж, нийт давхардсан тоогоор 270 гаруй иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч, өргөдөл гомдлыг шийдвэрлэв.