ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ОРОН НУТАГТ ТӨЛӨӨЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР 2023 ОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮНГИЙН БИЕЛЭЛТ.

2024-01-03

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГМШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ОРОН НУТАГТ ТӨЛӨӨЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР

2023 ОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮНГИЙН БИЕЛЭЛТ.

Улиастай хот                                                                                                                                                                                                                                           2023.12.12

 

Д/Д

 

Төсөл, арга хэмжээний нэр

 

2023 онд хүрэх түвшин /тоо, хэмжээ/

 

Биелэлт

Шалтгаан, тулгамдсан асуудал

0

1

2

3

4

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

1

“Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, УИХ-аар батлуулах ажлын хүрээнд БХТ-тэй хамтран орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулах

Хүрэх түвшин: Хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Тоо хэмжээ: Хэлэлцүүлэг 1

Чанар: Хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудыг бүрэн хамруулсан байна.

Хугацаа: Тухай бүр

Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын хүрээнд хүн амын нутагшилт суурьшлын төслийн багийнхан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цахимаар сургалт хийн аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга мэргэжилтэн, мөн ГХБХБГ-ын мэргэжилтэнгүүд хамрагдсан. Барилгын хөгжлийн төвийн хүн ам нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Завхан аймагт ажилсан бөгөөд аймгийн албан байгууллагуудын дарга нар мөн хариуцаж ажиллах ажилтан албан хаагч нийлээд 42 хүнийг оролцуулан хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах талаар сургалт мэдээлэл заавар зөвөлгөө өгч ажилсан. 2022 онд орон нутгаас шаардлагатай мэдээ, судалгааг 16 маягтын дагуу гаргаж өгсөн. 2023 онд ажлын багаас хэлэлцүүлэг хийх, судалгаа, мэдээлэл гаргаж өгөх хүсэлт ирээгүй.

 

2

1. Аймаг, сумдын барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ болон нийгмийн дэд бүтцийн мэдээллийг Хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэх

2. Хот байгуулалтын кадастрын цахим системээр иргэд, аж ахуйн нэгжид тогтмол үйлчилгээ үзүүлэх, системийн ашиглалтын талаар нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалтын талаар санал гаргаж газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх

Хүрэх түвшин: Аймгийн хэмжээнд барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, нийгмийн дэд бүтцийн өгөгдлийг 100 хувь тус системд бүртгэсэн байна.

Мөн цахим системээр дамжуулан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухай бүр олгосон байна.

Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд 100 хувь хийгдсэн байна.

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журмын шаардлага хангасан байна

Хугацаа: Тухай бүр

2023 оны төлөвлөгөөнд тусгагдасны дагуу аймгийн хэмжээнд 3250 барилга байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын цахим систем www.urban.gov.mn бүртгээд байна. Үүнээс 2023 оны жилийн эцсийн байдлаар Улиастай сумын 6 багийн гэр хорооллын бүсийн барилга байгууламжийн 1700 гаруй барилгын мэдээлэл, Тосонцэнгэл, Их-Уул сумдын 400 гаруй барилга байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын цахим систем www.urban.gov.mn бүртгэсэн.

Аймгийн хэмжээнд сумдын тохижилт ногоон байгууламжийн мэдээллийг бүртгэх ажил хийгдэж байна. Жилийн эцсийн байдлаар 18 сумын 218 ногоон байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын цахим систем www.urban.gov.mn бүртгэл мэдээллийг оруулсан.

Хот байгуулалтын кадастрын цахим системийн танилцуулгыг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гарын авлагыг бэлтгэн мэдээлийг хүргэж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар хэрхэн гаргах заавар зааварчилгааг дэлгэрэнгүй танилцуулж зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн Газрын харилцааны өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдсан. Уг арга хэмжээгээр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад цахим системийн талаарх мэдээлийг хүргэсэн. Сумдын газрын даамлуудад хот байгуулалтын кадастрын цахим системийн танилцуулгыг хийсэн. Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд 2023 оны 10 сарын 03-ны өдөр зохион байгуулж, аж ахуй нэгжүүдэд сургалт зөвлөгөө, зааварчилгааг өгч гарын авлагыг бэлтгэн тараасан. Мөн 2023 оны 10 сарын 20-ны өдөр зохион байгуулсан "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян"-ы хүрээнд "BEST" төсөлтэй хамтран Материал үйлдвэрлэл болон Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах сэдэвт сургалтуудыг зохион байгуулан аж ахуй нэгж, байгууллагуудын 40 гаран төлөөлөл оролцсон. Энэ үеэр Хот байгуулалтын кадастрын цахим системийн талаарх гарын авлагыг тараасан. 2023 оны 11 сарын 03-ны өдөр цахим системийн ашиглалт болон хөгжүүлэлтийн талаарх саналаа Газрын Харилцаа Геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

 

3

Бүсийн тулгуур төвүүдийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тайлагнах

Хүрэх түвшин: Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулагдсан байна.

Тоо хэмжээ:

Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Хугацаа: Эхний хагас жил

Улиастай сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 онд “Нэкс Степ Инженеринг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд хөгжлйин ерөнхий төлөвлөгөөний дагуу Улиастай сумын  “21-р зуун орон сууцны   жишиг хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн батлагдсан.                                                                Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг Улиастай сум, аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ерөнхий архитектор хамтран 2023 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хийсэн. Төлөвлөгөөний дагуу Улиастай сумын “21-р зуун орон сууцны хороолол”-ын гадна инженерийн  шугам сүлжээ цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны  шугамын ажлууд хийгдсэн. Мөн гадна бохир усны шугамыг Улиастай сумын төв бохир усны шугам сүлжээнд холбох ажил эхэлсэн. 2024 онд үлдэгдэл ажил хийгдэн ашиглалтад орно. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд   Улиастай сумын Жинст, Богдын гол, Жаргалант, Чигэстэй, Өлзийт Товцог багийн гэр хорооллын айл өрх албан газруудыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлын зураг, Чигэстэй, Жаргалант багт 5 км,  Богдын бол багт 1,5 км үерийн усны далан байгуулах ажлын зураг, 21-р зуун 800 айлын орон сууцны хороололд 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, 150 хүүдийн цэцэрлэгийн барилгын зураг, Товцог, Жаргалант, Чигэстэй багуудын  хатуу хучилттай авто замын дагуух явган зам, дугуйн зам, Жавлант цогцолборын барилга,  ногоон байгууламж бүхий орчны тохижилт зэрэг ажлуудын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Дээрхи ажлуудаас Улиастай сумын Өлзийт багийн айл өрх албан газрыг цэвэр усны шугамд холбох, Жавлант цогцолборын барилга,  ногоон байгууламж бүхий орчны тохижилт, Богд-Чигэстэй голын төмөр бетон 290.03 у/м гүүр барих, 640 хүүхдийн сургууль, спорт заалны барилга, 150 хүүхдийн цэцэрлэг, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны барилгууд зэрэг ажлуудын санхүүжилт, 2024 оны улсын төсөвт тусгагдсан.

2023 онд Улиастай хотын төв талбайн шинэчлэлт, тохижилтийн ажлыг 3.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 0.4 га ногоон байгууламжийн хамт 100% шинээр хийв. Мөн Богдын гол багт 2.6 км, Жаргалант багт 1.2 км явган замууд, Богдын гол багийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн засвар, сурын талбай байгуулах, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг 4.2 км, нийтийн орон сууцны барилгуудын гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, төв гудамж дагуух өнгө үзэмж муутай барилгуудыг фасад засвар зэрэг ажлуудыг орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн. Мөн Улиастай хотод 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 25 Гккал/цаг хүчин чадалтай дулааны стацын барилга угсралтын ажлуудыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажил эхэлсэн хийгдэж байна.

2023 онд Сонгино, Тэлмэн сумдын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Цагаанчулуут сумын спорт заал, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумдын цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж ашиглалтад орлоо. Хувийн аж ахуйн нэгжийн санхүүжилтээр 95 өрх айлын нийтийн орон сууцны барилга баригдаж ашиглалтад орлоо.

 

4

Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулах ажлын хүрээнд орон нутагт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэж ажлын хэсэгт хүргүүлэх

Хүрэх түвшин: Орон нутагт хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Тоо хэмжээ: Хуулийн төсөл-7

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн байна.

Хугацаа: Эхний хагас жил

Газрын багц хуулийн танилцуулга хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд 2022 оны 12 дугаар сард хөдөөгийн 23 суманд хийж, 2023 оны 01 дүгээр сард Улиастай сумд байрлах төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард иргэдээс санал авч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн Шүүх зэрэг албан байгууллагуудын албан хаагч нарыг оролцуулан Улиастай сумд нэгдсэн хэлэлцүүлгийг олон улсын Best байгууллагатай хамтран зохион байгуулж 240 орчим иргэд оролцсон. Тус тайланг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 тоот албан бичгээр ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

 

5

Аймгийн ерөнхий архитекторын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажлын үр дүнг хагас бүтэн жилээр үнэлэн ГЗБГЗЗГ болон БХБЯ-д хүргүүлэх

Хүрэх түвшин: Үйл ажиллагааг үнэлж ирүүлсэн байна.

Тоо хэмжээ: 2 удаа

Чанар: Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хийгдсэн байна.

Хугацаа: Жилдээ, үр дүнгийн үнэлгээ I, II улиралд

Аймгийн ерөнхий архитекторын хийсэн ажлын тайланг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор, хагас жилээр 2024 оны 01 сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилээр гарган хугацаанд нь хүргүүлж байна.

2022 оны Ерөнхий архитекторын ажлын тайлангийн үнэлгээгээр Завхан аймаг 69.50%-ийн үнэлгээ авсан.

 

6

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан хувь хэмжээгээр аймаг, сумуудад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг дэмжиж ажиллах” арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх

Хүрэх түвшин: Төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, цэцэрлэгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлсэн байна.

Тоо хэмжээ: Тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийсэн гудамж, талбайн хэмжээ.

Чанар: Байгаль экологийн тэнцвэртэй байдал, агаарын чанар, хүний ая тухтай байдлыг хангасан байна.

Хугацаа: Жилдээ

2023 онд аймгийн хэмжээнд 66 нэгж талбарт мод үржүүлгийн газар байгуулах газар, мод бут, сөөг, загийг шинээр тарих, нөхөн суулгалт хийх газар, нөхөн сэргээх ойн талбай, Цэвэрлэгээ хийх ой бүхий газар, мод бут, сөөг тарих, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлэх талбай зориулалтаар 289.4 га газрыг төлөвлөгөөнд тусган олгосон байна.

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

7

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Хүрэх түвшин: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг Засаг даргын харьяа агентлагуудыг оролцуулан харилцан уялдаатайгаар зохион байгуулж хэрэгжилтийн тайланг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

Тоо хэмжээ: Батлагдсан төлөвлөгөө-1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу

Хугацаа: Жилдээ

2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаар Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх саналыг Засгийн газарт уламжлах тухай 97 тоот тогтоолоор батлууллаа. Алдархаан, Ургамал, Цагаанчулуут, Идэр, Дөрвөлжин, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумаас бусад нь өөрчлөлт оруулах саналтай байсан.

2003, 2018 онуудад батдлагдсан төлөвлөгөөнд гол ай сав, усны хамгаалалтын бүсийг оруулсан өвөлжөө хаваржааны газартай давхцуулсан зэрэг зөрчлүүд байсныг арилган 15 сумын эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоолоо. Өөрчлөлт орсон 15 сумын талбайн хэмжээ бүгд ихэссэн байна.

Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх саналыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 541 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүгүүлсэн.

 

-

8

2023 онд иргэнд өмчүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар гарсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Хүрэх түвшин: Засгийн газрын тогтоол хэрэгжиж хэрэгжилтийг 2023 оны 12 сарын 20-ны дотор Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд өмчлүүлэх газрын талбайн хэмжээ

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу

Хугацаа: Жилдээ

2023 оны Засгийн газрын 105 дугаар тогтоолоор 288 иргэд 33,89 га газрыг өмчлүүлэхээр батлуулж олголтыг зохион байгуулан ажиллаж байна. 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах  тухай 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааны 96 тогтоолоор батлуулж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 541 тоот албан бичгээр “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар”-т хүргүүлсэн.

Улиастай сумын иргэд газар өмчлөх хүсэлт их гаргадаг ч газрын нөөц байхгүйгээс газар олголт хийх болмж бага байна.

9

Засгийн захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааны судалгааг гаргаж шийдвэрлэх саналын хамт ирүүлэх, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хилийн цэсийн маргаан шийдвэрлэх ажлыг хамтран зохион байгуулах

Хүрэх түвшин: Хилийн цэсийн маргааны шийдвэрлэлт нэмэгдсэн байна.

Тоо хэмжээ: Маргаан саналын тоо

Чанар: Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар

Хугацаа: Жилдээ

Аймгийн хэмжээнд 7 сумын 22 хилийн цэсийн маргааны судалгааг гарган “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар”-т 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 647 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Маргааны дийлэнх нь өвөлжөө, хаваржааны доорх газрын байршлын маргаан байсан ба энэ нь иргэд хоорондын ойлголтын зөрүүнээс гарсан байна.

Аймаг, сум хоорондын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх ажлыг газар дээр нь болон зайнаас шийдвэрлэх ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 13 асуудлыг шийдвэрлэлээ.

Хөдөө сумдын удирдлага, малчид газар нутгийн хилийн цэсийн ойлголт буруу байдгаас шатгаалан хилийн цэсийн бодоитт бус маргаан их үүсэж байна.

10

Газрын тухай хуулийн дагуу газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах

Хүрэх түвшин: Газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахад шаардлагатай арга хэмжээг орон нутагт зохион байгуулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажилласан байна.

Тоо хэмжээ: Тогтоолын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: Жилдээ

2023 онд Цагаанчулуут сум 55679.09 га талбайг Баруун туулайтын нуруу нэртэйгээр Байгалийн нөөцөд авсан газар зориулалтаар, Яруу сум 3252.83 газрыг Отрын бүс нутаг зориулалтаар  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

Улсын тусгай хэрэгцээнд газар нутаг аваагүй байна.

 

11

Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох, шилжүүлэх, цуцлах болон тэдгээрийг улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг Газрын кадастрын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт нэгж талбарын мэдээлэл газрын кадастрын нэгдсэн цахим системд баталгаажиж, улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Тоо хэмжээ: Бүртгэгдсэн нэгж талбарын тоогоор

Чанар: Тухайн жил Засаг даргын шийдвэрээр олгосон, шилжүүлсэн, цуцалсан бүх газрын эрхийн мэдээлэл газрын кадастрын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байна.

Хугацаа: Жилдээ

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/169 тушаалын дагуу газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд 2023 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 24024 иргэн эзэмшигч, өмчлөгч ашиглагч, байгаагаас 9662 газар өмчлөгч, 14359 эзэмшигч, 3 ашиглагчийг дундын мэдээллийн санд бүртгээд байна.  

 

12

Төрийн өмчийн газрын хариуцагчтай гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажиллах

Хүрэх түвшин: Төрийн өмчийн газрын хариуцагчтай гэрээ байгуулж, гэрээг мэдээллийн санд баталгаажуулсан байна.

Тоо хэмжээ: Гэрээний тоо

Чанар: Төрийн өмчийн газрын хариуцагчтай гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлт хангагдсан байна.

Хугацаа: Жилдээ

Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах” гэрээт ажлын үр дүнг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд оруулсан. ГЗБГЗЗГ-н даргын 2021 оны 1/1434 албан бичигийн дагуу дүгнэлтийг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны тушаалаар батлагдсан Гэрээт ажлыг гүйцэтгэлийн шалгах удирдамж-д заасны дагуу сум бүрээр шалган ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн. Мөн орон нутгийн өмчийн газраас төрийн байгууллагуудын газруудыг ХУРДАН системд хэрхэн бүртгэгдсэн талаар мэдээллийг авч бүртгэгдээгүй Э, А дугаар аваагүй газруудыг 2024 оны төлөвлөгөөнд тусган зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.

 

13

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авах

Хүрэх түвшин: Тухайн жилийн төлөвлөгөөгөөр батлагдсан газарт дуудлага худалдаа зохион байгуулсан байна.

Тоо хэмжээ: Аймгийн хэмжээний нийт нэгж талбарын тоо

Чанар: Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан нэгж талбарын тоогоор дуудлага худалдаа зохион байгуулагдсан байна.

Хугацаа: Жилдээ

Газрын цахим бирж www.mle.mn  сайтаар ашиглах 2022 онд 197 дуудлага худалдааг зохион байгуулж аймгийн төсөвт 402.9 саят төгрөгийг төвлөрүүлсэн бол 2023 онд  122 нэгж талбарт дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөж,  75 нэгж талбарт 3520 га газрын  дуудлага худалдааг амжилттай зохион байгуулан 197.8 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

Газрын дуудлага худалдаанд олон дахин оролцож санаатайгаар үнэ өсгөж аваад ялагчийн гэрээ байгуулдаггүй иргэн их байна. Энэ тохиодолд арга хэмжээ авах хуулийн заалт байхгүй тул дуудлага худалдаа ихээр цуцлагдах явдал их байна.

14

Газрын биржийн цахим системээр дамжуулан газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах ажлыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах

Хүрэх түвшин: Газар өмчлөх, эзэмших эрх шилжсэн тоогоор үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглууж дүн шинжлгээ хийж, олон нийтэд үйлчилгээ үзүүлсэн байна.

Тоо хэмжээ: Цуглуулсан үнийн мэдээ тоо

Чанар: Газар өмчлөх, эзэмших эрх шилжсэн тоогоор үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуусан байна.

Хугацаа: Жилдээ

2023 оны байдлаар 25381 нэгж талбар байгаагаас өмчлөлийн мэдээллийн систем бүртгэгдсэн 7571 нэгж талбар, эзэмшлийн 8379 нэгж талбар мэдээллийн санд Э дугаар авч бүртгэгдсэн байна.

2023 онд 11867 нэгж талбарт 1.014.390.000 төгрөгийн ногдуулалтыг үүсгэж, 2023 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар 48.9 хувийн төлөлттэй байна.

 

15

Зөвшөөрөлгүй газар ашиглалтын зөрчлийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу арилгах арга хэмжээг зохион байгуулах.

 

Хүрэх түвшин: Иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа зөрчил арилсан байна.

Тоо хэмжээ: Зөрчлийн тоо

Чанар: Газрын тухай болон Захиргааны ерөнхий хуультай нийцсэн байна.

Хугацаа: Жилдээ

Завхан аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улиастай хотын барилга, байгууламж, гудамж, талбайн өнгө үзэмжийн сайжруулах чиглэлээр иргэн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл өгч хамтран ажиллаж 54 барилга, байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулж, ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан 4 барилгыг нурааж, 12 байршилд газар чөлөөлөлт хийсэн.

 

16

Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна олгосон иргэн, хуулийн этгээдийн газрыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн гадна олгосон иргэн, хуулийн этгээдийн газрыг харьяа нутаг дэвсгэрт олгох ажлыг зохион байгуулсан байна.

Тоо хэмжээ: Хилийн цэсийн гадна олгогдсон нэгж талбарын тоо

Чанар: ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалын дагуу шийдвэрлэсэн байна.

Хугацаа: Жилдээ

2023 онд Улиастай, Алдархаан сумын хилийн цэс давж болон дамнан олгогдсон 592 нэгж талбарыг зөрчлийг арилгаад байна.

Улиастай сумын газар нутаг 2800 гаруй га байдаг энэ нь хамгийн олон оршин суугчтай суманд хүндрэл учирч байна. Иймд Улиастай сумын газар нутгийг тэлэх шийдвэрийг ойрын хугацаанд гаргах шаардлага бий болоод байна.

17

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгогдсон нийт нэгж талбарт газрын төлбөр, татварыг Газрын төлбөр, татварын нэгдсэн цахим системээр дамжуулан бүрэн ногдуулах ажлыг зохион байгуулах.

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд Засаг даргын шийдвэрээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгогдсон нийт нэгж талбарт газрын төлбөр, татварыг бүрэн ногдуулсан байна.

Тоо хэмжээ: Аймгийн нийт нэгж талбарын тоо

Чанар: Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, сум, дүүргийн ИТХ-аар баталсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрт үндэслэсэн байна.

Хугацаа: Жилдээ

2023 онд 11867 нэгж талбарт 1.014.390.000 төгрөгийн ногдуулалтыг үүсгэж 2023 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар 48.9 хувийн төлөлттэй байна.

 

18

Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх ажлыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд 100 хувь бүтгэсэн байна.

Чанар: Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Хугацаа: 1-17 улиралд

2023 онд Алдархаан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Тосонцэнгэл, Завханмандал, Идэр, Их-уул, Цагаанхайрхан сумдын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг “Газрын кадастрын мэдээллийн сан”-д бүртгэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

 

19

1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол хэлний тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 181 дугаар тогтоол болон уг тогтоолын хавсралтаар батлагдсан Тудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх    ажлыг

эрчимжүүлэх, хаягийн зураг, хаягийн мэдээллийн санг нэгдсэн системд тогтмол шинэчлэх            тогтолцоог бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, уг ажлын хүрээнд гарах төсөв, зардлыг 2023, 2024 оны орон нутгийн төсөвт тусган ажиллах.

2.БХБ-ын сайдын 2020 оны 15 дугаар тушаалаар баталсан гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2020-2023 онд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.

Хүрэх түвшин: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нутаг дэвсгэртээ хамаарах хаягийн мэдээллийг бүрдүүлж мэдээллийн сан болон нэгдсэн системд оруулсан байна.

Тоо хэмжээ: Хаягжуулалт хийгдсэн нэгж талбарын тоо

Чанар: Хаягжуулалтын тухай хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 181 дугаар тогтоол, БХБ-ын сайдын 2020 оны 15 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажилласан байх.

Хугацаа: Жилдээ

2021 онд хаягийн мэдээллийн цахим системийг 24 суманд нэвтрүүлж, бүртгэлтэй бүх нэгж талбар, барилгын хаягийг баталгаажуулсан.

2023 онд Сантмаргаз, Баянтэс сумын хаягжуулалтын ажил хийгдэж нийт 15 суманд хашаа болон гудамжны хаягийн суурилуулалтын ажил хийгдсэн.

Хаягийн зураг, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2017 онд хүлээн авснаас хойш сумдууд хаягийн зураг, мэдээллийн сангийн шинэчлэлт дутуу хийгдэх, тусгай барилга, байгууламжууд үсгэн болон тоон тэмдэглэгээгээр хаяглагдаагүй, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдаагүй гудамжны нэр, дугаарыг хаягийн зурагт оруулсан, орон нутгийн сонгуулийн дараа гудамжны нэрийг өөрчлөх тохиолдол гарсан бөгөөд зохих өөрчлөлтийг тухай бүр хаягийн мэдээллийн санд оруулахгүй байх зэрэг нийтлэг зөрчил их байгаатай холбогдуулан хаягийн мэдээлэл шалгах, засварлах ажлын төлөвлөгөөний дагуу удирдамж гарган 24 сумын хаягийн мэдээллийн санд барилга 82.5, нэгж талбар 78.1 хувьтай хийгдээд байна.

 

20

Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулж, үр дүнг мониторингийн цахим системд бүртгэсэн байна.

Тоо хэмжээ: Мониторингийн цахим сисемд бүртгэсэн тоо

Чанар: Тухайн жилд төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгааны ажлыг зохион байгуулсан ажлын үр дүнд үндэслэн, элэгдэл, эвдрэлд орсон газрын байршил, тоо хэмжээг тодорхойлон, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна.

Хугацаа: Жилдээ

Газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 259 дүгээр албан бичгээр хот, тосгон бусад суурины газарт шинээр байгуулах  шаардлагатай мониторингийн цэгийн судалгааг гаргаж ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын аргачилсан зааврын дагуу хот тосгон, бусад суурин газрын мониторингийн 10 цэгт хөрсний эрүүл ахуй, хүнд металлын бохирдлын судалгааны ажлыг 2023.07.04-07.07-ны өдрийн хооронд зохион байгуулж хөрсний дээжүүдийг Green Lab LLC хөрс усны лабораторийн дүн шинжилгээгээр баталгаажуулж газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 392 тоот албан бичгээр тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

 

21

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг аймаг, сумын хэмжээнд зохион байгуулж, бэлчээрийн төлөв байдал, даацыг тодорхойлж, бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг газар    зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах.

Хүрэх түвшин: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бэлчээрийн фото мониторингийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэх, хээрийн судалгааны ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, үр дүнг хэрэглээнд оруулсан байна.

Тоо хэмжээ: фото мониторингийн цэгийн тоо

Чанар: Бэлчээрийн фото мониторингийн хээрийн судалгааны үр дүнд үндэслэн бэлчээрийн газрын төлөв байдал, даацыг тодорхойлон гаргаж, доройтсон газруудад бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна.

Хугацаа: Ш-1/ улиралд

Газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 214 тоот албан бичгээр 2022 оны  бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлсэн. Ажлын үр дүнг хүргүүлж, 2024 оны газарт зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх талаар сумдад чиглэл хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд 23 сумын 181 БАХ-т, 440 цэгт фото мониторингийн 6915555 га бэлчээрийн газрыг төлөөлүүлэн мониторингийн цэгийг ажиллуулж байна. Газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 323 тоот албан бичгээр бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлыг хугацаанд нь чанартай хийх талаар сумдад чиглэл хүргүүлж, зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх, бэлчээрийн газрын биомасс, газрын доройтлыг тодорхойлох аргачилсан зааврыг хүргүүлж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумдын даамлуудад цахим сургалт зохион байгуулсан.

Шинээр томилогдсон Асгат сумын даамалд фото мониторингийн судалгааны ажил, боловсруулалт, мэдээллийн санд бүртгэх талаар сургалт зохион байгуулж, дадлагажуулан сургаж, өдөр тутамд нь заавар зөвлөгөө өгч ажилласан. 2023 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлсэн ажлын тайланг хугацаанд нь 2023.09.29-ний өдрийн 430 тоот албан бичгээр тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

 

22

Харьяалах нутаг дэвсгэрт хамаарах геодезийн цэг тэмдэгт, байр зүйн зүраг, хаяг, барилга, өндөржилт, газарзүйн нэр, газар ашиглалт, газрын бүрхэвч, нэгж талбар, инженерийн дэд бүтцийн орон зайн өгөгдлийг Геопортал цахим системд шинэчлэн бүртгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.

Хүрэх түвшин: Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр хийгдсэн бүтээн байгүулалтынажлын үр дүнд бий болсон орон зайн өгөгдөл, мэдээлэл Геопортал цахим системд шинэчлэн, бүртгэсэн байна.

Тоо хэмжээ: Шинээр бий болсон орон зайн өгөгдлийн        тоо

Чанар: Орон зайн өгөгдлийг газарзүйн мэдээллийн багц стандартын дагуу бүрдүүлсэн байна.

Хугацаа: Жилдээ

2023 оны жилийн эцсийн байдлаар геопортал цахим системд шинээр ашиглалтанд орсон 14 барилга, 4922 газар зүйн нэр, 234 геодезийн цэг тэмдэгтийг шинэчлэн бүртгэлээ.

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг зохион байгуулах төсөв хөрөнгө шийдвэрлэгддэгүй улмаас тус ажил хоцрогдож байна.

ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР

23

Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийн хэрэглээнд хяналт тавих, тогтоолын 2 дахь хэсгийн 2 дугаар заалтын дагуу аймгийн түвшинд газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах, холбогдон гарах төсөв, зардлыг 2023, 2024 оны орон нутгийн төсөвт тусган ажиллах, Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байгуулах.

Хүрэх түвшин: Орон нутгийн төсөвт Газар зүйн нэрийн тодруулалтын зардлыг тусгаж, ажлыг зохион байгуулах, нэрийн хэрэглээнд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ха

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР