ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТ /БХТ/

2023-09-05

 

ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН  ГАЗРЫН 2023 ОНЫ  ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ  ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН   БИЕЛЭЛТ

 

д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг хууль тогтоомж

төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтод түвшин

Хүрсэн түвшин

хувь

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

1

ЗОРИЛТ 1: УЛСЫН ИХ ХУРАЛ,ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ДЭЭД БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ

1,1,1

Салбарын эрх зүйн орчны хүрээнд хууль, дүрэм, журамд санал өгөх, хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах

 

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагуудын гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах нийтлэг журам”

2.Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх. 

4 тайлан ирүүлсэн.

Эхний хагас жилд: Холбогдох тайлан мэдээг 2 удаа Барилгын хөгжлийн төвд  хүргүүлсэн байна.

Жилийн эцэст:

Холбогдох тайлан мэдээг 4 удаа Барилгын хөгжлийн төвд  хүргүүлсэн байна.

 

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний хөтөлбөр, ус үндэсний хөтөлбөрийн тайланг маягтын дагуу гарган 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 168 тоотоор хүргүүлэв.

50%

 

1.1.2

БМ 33 Маягтын дагуу Нийтийн аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээний үнийн тайлан, мэдээг нэгтгэн Барилгын хөгжлийн төвд хүргүүлэх

 

БМ 33 Маягтын дагуу үнийн тайлан, мэдээг нэгтгэх.

1 тайлан ирүүлсэн.

Эхний хагас жилд: Холбогдох тайланг маягтын дагуу1 дүгээр улиралд багтаан Барилгын хөгжлийн төвд  хүргүүлсэн байна.

Завхан аймагт Нийтийн аж ахуйн чиглэлээр Амь-Ус ХХК, Тосон-Очирт хайрхан ХХК-үүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны жилийн тайланг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор mcis.gov.mn хаягаар цахимаар хүргүүлсэн.

100%

1.1.3

Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах

 

Холбогдох стандарт норм, дүрэмд нийцсэн байх

1 төлөвлөгөө боловсруулж ирүүлсэн.

Эхний хагас жилд: Холбогдох тайланг маягтын дагуу1 дүгээр улиралд багтаан Барилгын хөгжлийн төвд  хүргүүлсэн байна.

2021 оноос НҮБ-ын төслийн санхүүжилтээр сумдын ундны усны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг мэргэшүүлэх, сумдын ундны усны чанар байдлын судалгаа хийх ажлыг хийж эхэлсэн бөгөөд 24 сумын ундны усны судалгааг гаргаж 2021-2022 онд сумдын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан 24 сум хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа судалгаатай болсон байна.

80%

 

Барилгын салбарын норм, норматив боловсруулах ажлын хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

 

 

ЗОРИЛТ 2: ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА БАРИЛГЫН САЛБАРЫН НОРМ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙГ СУРТАЛЧЛАХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

1.2.1

Шинээр батлагдсан барилгын норм, дүрмийг сурталчлах, сургалт зохион байгуулах

 

Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн дүрмийн  шаардлага хангасан байх. /БХБ-ын сайдын 2017 оны 155 дугаар тушаал/

4 удаагийн сургалт зохион байгуулсан

Эхний хагас жилд:

Холбогдох сургалт 2 удаа зохион байгуулагдсан байна.

Жилийн эцэст:

Холбогдох сургалт 4 удаа зохион байгуулагдсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт БНбД 31-25-22 шинэчлэгдэн хэвлэгдэж 2023 оны 06 сарын 01-ээс 2023 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд Хөвсгөл аймагт зохион байгууладсан  “Барилгын чанар аюулгүй байдал-паспортжуулалт” сэдэвт зөвлөгөөн дээр 21 аймаг, нийслэлийн аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болон 21 аймаг, нийслэлийн ГХБХБГ-ын мэргэжилтэнгүүдэд мэдээлэл сургалтыг өгч, норм дүрмийг тарааж өгсөн. 

60

 

Хот байгуулалтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

 

ЗОРИЛТ 3: ХҮН АМЫН НУТАГШИЛТ СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАХ

1.3.1

Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээ материалаар хангаж, хамтарч хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах

 

Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Судалгаанд шаардлагатай 35 маягтын дагуу мэдээлэл гаргаж хүргүүлсэн.

Эхний хагас жилд:

Холбогдох хурал хэлэлцүүлэгт оролцоог хангаж ажилласан байна.

Жилийн эцэст: Холбогдох хурал хэлэлцүүлэгт оролцоог хангаж ажилласан байна.

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах сургалтад холбогдох мэргэжилтнийг  оролцуулсан. Мөн “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын хэсгийг мэдээллээр ханган ажиллаа. 2019 оны 05 дугаар сард БХБЯ, Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт суурьшлын бүс нутгийн төлөвлөлтийн хэлтсээс төслийн бүрэлдэхүүн ирж аймгийн ГХБХБГ-ын хурлын зааланд холбогдох байгууллага, албан тушаалтан 54 хүнийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгээр төслийн талаарх танилцуулж төсөлд оруулах саналыг нэгтгэн авсан.  Ажлын хэсгийг холбогдох мэдээлэл судалгаагаар хангах үүднээс орон нутгийн холбогдох байгууллагуудаас 35 төрлийн хүснэгтийн дагуу судалгаа гаргаж хүргүүлсэн

40

1.3.2

Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн шийдэлд дэд ажлын хэсгүүдийг шат дараатай хуралдуулж саналыг нэгтгэн хүргүүлэх

 

Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

13 аймагт орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.

Эхний хагас жилд:

Дэд ажлын хэсгүүдийг шат дараатай хуралдуулж саналыг нэгтгэн 1 дүгээр улиралд багтаан Барилгын хөгжлийн төвд  хүргүүлсэн байна.

2021 онд хөдөө орон нутагт Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах төслийн багтай хамтран ажилласан. Хэлэлцүүлэг зохион байгуулж орон хутгийн төсвийн болон аж ахуй нэгжүүдийг хамруулсан. 2023 оны эхний хагас жилийн байдлаар ажил хийгдээгүй байна.

40

1.1.3

Хүн амын нягтаршил болон сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээний судалгааг маягтын дагуу гаргаж Барилгын хөгжлийн төвд  хүргүүлэх

 

Бодитой, үнэн зөв байх

1 багц судалгаа

Судалгаа хийгдсэн байх

2023 онд аймгийн хэмжээнд 24 суманд ашиглагдаж байгаа  36 цэцэрлэгийн барилгаас 28 барилга шинээр баригдаж ашиглалтанд орсон үлдсэн 5 цэцэрэлэгийн барилгыг шинэчлэх , 33 сургуулийн барилгаас 23 шинээр барьж ашиглалтад оруулсан үлдсэн 12 шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Мөн 2023 оны эхний хагас жилийн байдлаар Тосонцэнгэл сумд баригдаж байгаа 3-р цэцэрлэгийн барилга, 2023 оны 05 сарын 29-нд гадаадын төсөл хөтөлбөрөөр 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхлэн явагдаж байна.  Улиастай сумын 5-р багт баригдаж байгаа 640 хүүхдийн хичээлийн байр, Эрдэнэхайрхан сумын 240 хүүхдийн хичээлийн байр , Идэр, Тэлмэн суманд баригдаж байгаа 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, Цэцэн-Уул сумын 100 хүүхдийн дотуур байр, Цагаанхайрхан сумын спорт заал, Отгон сумын спорт заалны барилга үргэлжлэн  явагдаж байгаа. Мөн Сонгино сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга угсралтын ажил бүрэн дуусч ашиглалтад орсон.

40

                     

ХОЁРДУГААР ХЭСЭГ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ
САЙЖРУУЛАХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ

д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг хууль тогтоомж

төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтод түвшин

Хүрсэн түвшин буюу хрэгжилт /хүрээгүй болтайлбар/

Хувь

барилгын материалын үйлдвэрлэлийн талаар явуулах төрийн бодлогыг

хэрэгжүүлэх хүрээнд /       

                                                                                                                                                                                                                                                        Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам

 

 

ЗОРИЛТ 1: БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТАН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ШИНЭЧЛЭХ, МЭДЭЭЛЛИЙГ МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙРШУУЛАХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.1.1

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг батлагдсан маягтын дагуу үйл ажиллагааны тайлан мэдээг ирүүлэх ажлыг зохион байгуулах

 

Батлагдсан маягтын дагуу үйл ажиллагааны тайлан мэдээг ирүүлэх

Тухай бүр

Эхний хагас жилд:

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар  өгсөн байна.

Жилийн эцэст:

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар  өгсөн байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 21 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудын барилга байгууламжийн мэдээлэл, бүртгэлийг холбогдох маягтын дагуу мэдээг гаргаж эхний хагас жилийн тайланг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн дотор WWW.MCIS.GOV.MN цахим мэдээллийн сайтад тайлагнан ажилласан.

100

 

 

ЗОРИЛТ 2: БАРИЛГЫН АЖЛЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ  АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, ХЯНАЛТ ТАВИХ

2.2.1

Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ашиглалтад оруулах асуудлаар хамтран ажиллах, нэгдсэн мэдээ, мэдээллийг тогтсон хугацаанд Барилгын хөгжлийн төвд хүргүүлэх

 

Холбогдох мэдээ, мэдээллийг хүргүүлэх

1 багц тайланхүргүүлсэн.

Эхний хагас жилд:

Улсын хэмжээнд шинээр эхэлсэн болон ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ тайланг 1 удаа гаргаж хүргүүлсэн байна.

Жилийн эцэст:

Улсын хэмжээнд шинээр эхэлсэн болон ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ тайланг 2 удаа гаргаж хүргүүлсэн байна.

2023 оны хагас жилийн байдлаар шинээр барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох ажлын хүрээнд 2023 онд шинээр эхлэх Баянтэс сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, Тосонцэнгэл сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын зөвшөөрөл, Отгон сумын Сурангийн нуруунд "Мобиком корпораци" ХХК-ийн 25м цамхагын ажил эхлүүлэх зөвшөөрөл "Очдөл өлзийт" ХХК-ий 15 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлүүдийг хот байгуулалтын кадастрын цахим систем //www.urban.gov.mn/-ээр олгон барилгын ажил явагдаж байна. Улсын болон хувийн хөрөнгөөр он дамжин баригдаж байгаа Иргэн Н.Баярмаагийн 8 айлын орон сууцны барилга, Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилга, Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, Нөмрөг сумын соёлын төвийн барилга, Иргэн Н.Гомбодоржийн 12 айлын орон сууцны барилгуудад тус бүр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалтыг хийж гүйцэтгэсэн. Мөн Тэс сумын соёлын төвийн дээвэр болон гадна фасадын засварын ажил, Улиастай сумын цэвэр усны 2-р өргөтгөлийн станцын хайс, хамгаалалт засварын ажлуудад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж тайланг 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 260 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн. 2023 оны хагас жилийн байдлаар ашиглалтад орсон барилгууд Завханмандал сумд баригдсан 25м өндөр цамхагын барилга угсралтын ажил, Идэр, Тэлмэн сумдад Огторгуйн цагаан гарьд сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан 12 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Улиастай сумын Жинст багт хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан 17 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Завхан аймгийн Отгон сумын ЕБС-ийн 160 хүүхдийн хичээлийн байрны барилгын засварын ажил, Загасан нүд, Загастай ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан Даян цогцолборын зочид буудлын барилга угсралтын ажил, Улиастай сумын Жаргалант багт баригдсан “Мобиком корпораци” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 25м өндөр цамхагын барилга угсралтын ажилд тус тус Аймгийн Засаг даргын захирамжаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилогдож ажилласан. Тайланг 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 260 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн

60

2.2.2

Орон нутгийн барилга байгууламжийн газар хөдлөлтийн судалгааны мэдээлэл гаргуулж Барилгын хөгжлийн төвд хүргүүлэх

 

Шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх

1 багц тайлан

Эхний хагас жилд:

Газар хөдлөлтийн судалгааны мэдээ, мэдээлэл гаргуулж Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний хөтөлбөр, ус үндэсний хөтөлбөрийн тайланг маягтын дагуу гарган 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 168 тоотоор хүргүүлэв.

 

 

 

ЗОРИЛТ 3: БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛАХ

2.3.1

“Барилга, нийтийн аж ахуйн  салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аянд оролцож хамтарч ажиллах

 

Холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх

Аянд оролцоог хангаж ажилласан.

Эхний хагас жилд:

Сарын аянд оролцож хамтарч ажилласан байна.

Жилийн эцэст:

Сарын аянд оролцоог хангаж холбогдох арга хэмжээний хүрээнд хамтарч ажилласан байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг "Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" болгон 2003 оноос тэмдэглэж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ГХБХБГ-тай хамтран  "Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх" уриан дор сарын аяныг зохион байгууллаа. Уг аяны хүрээнд 32 аж ахуйн нэгж, байгууллагын 115 төлөөлөл оролцлоо. Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Дулаан үйлдвэрлэгч, Шатахуун түгээх станц зэрэг 9 аж ахуй нэгж, байгууллагын 12 ажил олгогч нарт хөдөлмөр нийгмийн хамгааллын эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлсан төлөвлөгөө гаргаж боловсруулан биелэлтийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон ГХБХБГ-т хүргүүлэн ажиллаа.

60

 

 

 

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бодлого, хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

ЗОРИЛТ 4: УС СУВГИЙН ТУРШИЛТ ТОХИРУУЛГА, ТЕХНИК АШИГЛАЛТ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ

2.4.1

Засгийн газрын 2022 оны 232 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд нээлтэй өгөгдлийн жагсаалтанд орсон аймаг, нийслэлийн сууц өмчлөгчдийн холбооны нэгдсэн бүртгэл болох www.mcis.gov.mnцахим мэдээллийн санг хөтлөн, тайланг Барилгын хөгжлийн төвд хүргүүлэх

 

Засгийн газрын 2022 оны 232 дугаар тогтоол

1 багц тайлан хүргүүлсэн.

Эхний хагас жилд:

Цахим мэдээллийн санг үе шаттайгаар хөгжүүлэх ажил хийгдсэн байна.

Жилийн эцэст:

Мэдээллийн сангийн бүрдэлт сайжирч баяжилт хийгдсэн байна..

Улиастай суманд Тэнгэрлэх, Өрнөх СӨХ-үүд 35 ширхэг орон сууц хариуцан ажиллаж байсан бөгөөд  2013 онд татан буугдсанаас хойш дахин албан ёсны СӨХ байгуулагдаагүй байна.  Одоогоор Жинст багийн 29 айлын орон сууц, Элит орон сууц, 40 айлын орон сууц, Жинст багийн 20 айлын орон сууцууд иргэдийн оролцоотой СӨХ байгуулсан боловч албан ёсоор эрхээ аваагүй байгаа тул ямар нэгэн ажил үйлчилгээ явуулахгүй байна.

50%

-*/Салбарын удирдах болон инженер, техникийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

ЗОРИЛТ 5: САЛБАРЫН  МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ СУНГАХ, АХИУЛАХ МЭРГЭЖИЛТЭНД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.5.1

Мэргэшлийн зэрэг горилох, сунгах, ахиулах багц цаг тооцох мэргэшүүлэх сургалтанд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн инженер, техникийн ажилтнуудыг хамруулах, хамтран ажиллах

 

БХБСайдын 2017 оны 200 дугаар тушаалд нийцсэн байх, салбарын холбогдох бусад хууль, тогтоомжид нийцсэн байх

Нийт 10 төрлийн мэргэшүүлэх сургалт 69 удаа зохион байгуулагдаж 4739 ИТА хамрагдсан.

Эхний хагас жилд:

Сургалтад инженер техникийн ажилтнуудыг  хамруулсан байна.

Жилийн эцэст:

Сургалтад инженер техникийн ажилтнуудыг  хамруулсан байна.

2023 оны 01 сарын 26-27-ны хооронд зохион байгуулагдсан Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн цахим системийн тусгай зөвшөөрлийн модулиас орон нутгийн харъяалалтай барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийн мэдээлэл, үйл ажиллагааны тайлан мэдээг харах, татаж авах, судалгаа шинжилгээнд ашиглахад зориулж, аймаг тус бүрд цахим системд нэвтрэх эрхийг олгосон бөгөөд тус эрхийг хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах сургултын Барилгын хөгжлийн төв дээр зохион байгуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлт сургалтыг 2023 оны 04 сарын 14-ээс 2023 оны 04 сарын 15-ны хооронд Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан. Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв санхүүгийн ил тод үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавхи бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 01 сараас 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг 2023 оны 03 сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдрийн хооронд 40 цагийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулж, үнэмлэх олгосон.

80

 

ЗОРИЛТ 6: САЛБАРЫН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.6.1

Орон нутгийн инженер техникийн ажилтанд зориулсан багц цаг тооцох чадавхижуулах сургалтыг аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулж, ИТА-г идэвхтэй хамруулах

 

Салбарын холбогдох бусад хууль, тогтоомж, БНбД, стандарт, журам, аргачлал болон тавигдсан шаардлагад нийцсэн байх. Сургалтад хамрагдагсдын сэтгэл ханамж 80%-иас доошгүй байх

Хөвсгөл аймагт сургалт зохион байгуулагдаж 59 ИТА хамрагдсан.

Эхний хагас жилд:

Сургалтад инженер техникийн ажилтнуудыг  хамруулсан байна.

Жилийн эцэст:

Сургалтад инженер техникийн ажилтнуудыг  хамруулсан байна.

Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 96 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн 2023” арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан “Барилгын чанар аюулгүй байдал-паспортжуулалт” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 06 сарын 01 өдрөөс 2023 оны 06 сарын 4 хооронд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан. Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл ГХБХБГ болон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл нийт 220 гаруй хүн оролцсон.

70

Барилгын салбарын судалгаа, мэдээллийг боловсронгуй  болгох ажлын  хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

ЗОРИЛТ 7: САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА СУДАЛГАА ХИЙХ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНД МОНИТОРИНГ ХИЙХ, ТАЙЛАНГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ

2.7.1

Улсын хэмжээнд ашиглалтанд орсон орон сууцны судалгааг маягтын дагуу гаргаж Барилгын хөгжлийн төвд  хүргүүлэх

 

Судалгааг батлагдсан маягтын дагуу гаргасан байх

1 багц судалгааг гаргаж хүргүүлсэн.

Жилийн эцэст:

Судалгааг маягтын дагуу гаргаж 3 дугаар улиралд багтаан Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

2023 оны хагас жилийн байдлаар Завхан аймагт 4 орон сууц ашиглалтад орсон бөгөөд судалгааг батлагдсан маягтын дагуу гарган 2023.06.06-ны өдрийн 246 тоотоор гарган Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн.

50%

2.7.2

Орон нутагт шаардлагатай байгаа инженер, техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын судалгааг гаргаж Барилгын хөгжлийн төвд хүргүүлэх

 

Судалгааг батлагдсан маягтын дагуу гаргасан байх

1 багц судалгааг гаргаж хүргүүлсэн.

Жилийн эцэст:

Судалгааг маягтын дагуу гаргаж 3 дугаар улиралд багтаан Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

Улиастай сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй 21 аж ахуй нэгжийн 140 ИТА-ын судалгааг шинэчилэн гаргаж 2023 оны 06 сарын 02-ны өдөр g.otgontuya@barilga.gov.mn> цахим хаягаар хүргүүлсэн.

 

100

 

ЗОРИЛТ 8: САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ

2.8.1

Орон нутагт салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, сурталчлах

 

Зохион байгуулагдаж буй үйл ажиллагаагнийтэд мэдээлэх

Салбарын 310 гаруй мэдээ мэдээллийг нийтэд хүргэж ажилласан.

Эхний хагас жилд:

Салбарын хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна.

Жилийн эцэст:

Салбарын хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна.

Орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа болон ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн мэдээллийг олон нийтэд фэйж хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан салбарын үйл ажиллагааг сурталчилж байна.

50

 

ЗОРИЛТ 9: “БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ” ЭМХТГЭЛД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, НИЙТЛҮҮЛЭХ, ЭМХТГЭЛИЙГ ОРОН НУТАГТ СУРТАЛЧЛАХ

2.9.1

“Барилгын мэдээлэл” эмхтгэлд орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалт болон салбарын техник технологийн талаар мэдээлэл бэлтгэж өгөх 

 

Шаардлагатай мэдээллүүдийг багтаасан байх

“Барилгын мэдээлэл эмхэтгэл"-ийн 12 дугаар гарсан.

Эхний хагас жилд: “Барилгын мэдээлэл” эмхэтгэлд холбогдох мэдээллийг нийтлүүлсэн байна.

Жилийн эцэст:

“Барилгын мэдээлэл” эмхэтгэлд холбогдох мэдээллийг нийтлүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэж 2022 онд ашиглалтад орсон томоохон ажлууд болох Гудамж төсөл, Отгон, Алдархаан сумын төвийн шинэчлэлийн ажил, 21-р зуун 800 айлын орон сууцны хорооллын гадна цахилгаан, гадна цэвэр, бохир, гадна дулааны шугамын ажил, мөн 1-р цэцэрлэг, 9-р цэцэрлэг, Жавхлант цогцолбор сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, Насан туршийн боловсролын байр, Идэр соёлын төв, Эрдэнэхайрхан ЗДТГ-ын барилга, он дамжин баригдаж байгаа барилгуудын мэдээллийг бэлтгэн Завхан сонины 2023 оны 1 сарын дугаарт нийтлүүлсэн.

70

                   

ГУРАВДУГААР ХЭСЭГ. ХУУЛИАР ОЛГОСОН ЧИГ ҮҮРГИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ

д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг хууль тогтоомж

төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтод түвшин

Хүрсэн түвшин буюу хрэгжилт /хүрээгүй бол тайлбар/

Хувь

 

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАЖЛЫН ХҮРЭЭНд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

 

ЗОРИЛТ 1: БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

3.1.1

Аймгийн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийг батлагдсан зургийн дагуу, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм нормативыг мөрдүүлж ажиллах

 

Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн байх

Орон нутагт 1487 барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийгдсэн.

Эхний хагас жилд: Барилга байгууламжийг норм, нормативын дагуу баригдсан байна.

Жилийн эцэст:

Барилга байгууламжийг норм, нормативын дагуу баригдсан байна. Холбогдох ажлын тоо, мэдээг гаргаж тайланд тусгасан байна.

Улсын төсвөөр баригдаж байгаа Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, Хувийн хөрөнгөөр баригдаж байгаа “Очдөл өлзийт” ХХК-ийн 15 айлын орон сууцны барилга, Иргэн Н.Баярмаагийн 8 айлын орон сууцны барилга, Иргэн Н.Гомбодоржийн 12 айлын орон сууцны барилга, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт АНУ-ын тусламжаар баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд шинээр эхлэж байгаа тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28-р зүйл, Засгийн газрын 2021 оны 213-р тогтоолыг үндэслэн олгож барилгын ажил явагдаж байна.                                                                                                                  

 

50

 

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд

/ Барилгын тухай хууль, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам/

 

 

ЗОРИЛТ 2: ДОТООДЫН БОЛОН ИМПОРТЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

3.2.1

Орон нутгийн барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг тохирлын баталгаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

 

Холбогдох хууль, дүрэм, журам болон MNS ISO IEC 17065:2013 болон бусад стандарт шаардлагыг хангасан байх

66 аж ахуйн нэгжийн 85 бүтээгдэхүүн тохирлын баталгаажуулалтад хамрагдсан.

Эхний хагас жилд: Холбогдох ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.

Жилийн эцэст:

Холбогдох ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, орон нутагт Тохирлын гэрчилгээ эзэмшигчдийн тоог нэмэгдүүлсэн байна.

Эхний хагас жилийн байдлаар барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний тохирлын баталгаажуулалтад хамрагдсан аж ахуй нэгж байхгүй байна.

50

 

 

ЗОРИЛТ 3: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭР ШИНЭЭР БАЙГУУЛАХ, ӨРГӨТГӨХ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ АЖЛЫН УРЬДЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙХ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ

 

 

3.3.1

Барилгад хэрэглэх гол нэрийн барилгын материалын үнийн төрөлжсөн судалгааг орон нутгийн хэмжээнд хийх, хүргүүлэх, мэдээллээр хангах

 

Судалгаа тогтмол хийгдэж хагас, бүтэн жилээр албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байх

БХБЯ-нд гол нэр төрлийн барилгын материалын үнийн мэдээллийг          2022 онд 12 удаа гаргасан.

Эхний хагас жилд:

Холбогдох үнийн мэдээллийг нэгтгэж Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

Жилийн эцэст:

Холбогдох үнийн мэдээллийг нэгтгэж Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

Улиастай суманд барилгын материалын худалдаа эрхлэн явуулдаг 7 аж ахуйн нэгж байгууллагын үнийн судалгаа, Бетон зуурмаг, барилгын материалын үйлдвэрлэл төмөр, төмөр бетон эдлэл, үйлдвэрийн буталсан хайрга , цонх хаалга, дулаалгын хөөсөнцөр хавтан, дээврийн төмөр зэрэг материалын үнийн судалгааг тогтмол авч  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгуудын гүйцэтгэгч,

50

 

3.4

ЗОРИЛТ 4: БАРИЛГЫН МАТЕРИАЛД СОРИЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

3.4.1

Барилгын материал, хийц бүтээцийн дээжийг хүлээ

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР