ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2023 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2023-09-05

                             

      

 

 

     

     ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ

       БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2023 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Баталгаажуулсан:                                           Төсвийн ерөнхийлөн захирагч

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА        ........................../А.ЭНХМАНЛАЙ/

 

        2023.06.15

 

Нэгтгэж тайлагнасан:                                   Төсвийн шууд захирагч

 

ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                                                                                                                                          ....................../Д.АНХТЭС/

 

 

 

 

2023.06.15

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭГ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ТУСГАГДСАН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ

 

Д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж

Төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтот түвшин

Хүрсэн түвшин буюу хэрэгжилт

Гүйцэтглэийн хувь

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.1.

Улсын хэмжээнд хот суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх шугам сүлжээний зургийг Дэлхийн геодезийн сүлжээний 2020 эринд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

1.1.1

Том масштабын байр зүйн тоон зураг, инженерийн шугам сүлжээний зураглал

Орон нутгийн төсөв

Төсвийн тооцоо-1

 

Засгийн газрын 267-р тогтоол

1:1000-ны масштабтай байр зүйн болон инженерийн шугам сүлжээний зураглалыг ITRF2020 эринд шилжүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, төсвийн тооцоог гаргаж, 2024 оны төсөвт тусгуулахаар Засаг даргад хүргүүлсэн байна.

 

 

1.1.1.1

Том масштабын байр зүйн тоон зураг, инженерийн шугам сүлжээний зураглал хийх төсвийн тооцоо гаргах

Орон нутгийн төсөв

Төсөв баталсан аймаг сумын тоогоор

Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн сумын тоогоор

21 аймаг, 330 сум, 45 суурингийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн шинэчлэлт тодруулалт хийх ажил, 21 аймгийн төвийн инженерийн барилга байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан үүсгэх ажил, УБ хотын газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглалыг 2013-2017 онд хийсэн.

Жилийн эцэст:

1:1000-ны масштабтай байр зүйн болон инженерийн шугам сүлжээний зураглалыг ITRF2020 эринд шилжүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, төсвийн тооцоог гаргаж, 2024 оны орон нутгийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулсан байна.

2023 оны жилийн эцсээр аймгийн  ИТХ-аар хэлэлцүүлэн батлах ажлыг зохион байгуулж ажиллах, төсөв тооцоог сумдын ИТХ-аар батлуулах ажлыг бэлтгэн ажиллаж байна.

70

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.2.

Навигацын хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах суурин станцыг өргөжүүлэх замаар байрлалын сүлжээний нарийвчлалыг 2 см хүртэл сайжруулж, геодезийн хэмжил зураглалын үйл ажиллагаанд ашиглана.

1.2.2

GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

  1. Байнгын ажиллагаатай станц-43
  2. Бодит агшны хяналтын хэмжилт - 4

2013-2017 онд Улсын төсвөөр 38, УБ хотын төсвөөр 5 станц суурилуулсан.

2019 онд GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 станцын нэгдсэн удирдлагын тогтолцоо бүрдүүлсэн.

43 Байнгын ажиллагаатай станцыг нэгдсэн сүлжээнд холбогдож, солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд алдаагүй зөв хэмжилт хийх боломж бүрдсэн байна.

 

 

1.2.2.1

GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын хэвийн үйл ажиллагааг  хангах

Үйл ажиллагаа

Байнгын ажиллагаатай станц-2

 

Улсын төсвөөр 38, УБ хотын төсвөөр 5 станцыг 2013-2017 оны хооронд суурилуулсан.

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажилласан байна.

ZAV-1, ZAV-2 GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажиллах үүднээс тог баригч болон IP add зэргийг улирал тудамд шалган ажиллаж байна  Хагас жилийн байдлаар цахилгааны улмаас шалтгаалан 6 цаг тус 2 станцын хэвийн үйл ажиллагаа саатсан байна.

100

1.2.2.2

Аймгийн төвийн GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцыг бодит агшны хэмжилтээр хяналт тавих

Үйл ажиллагаа

Бодит агшны хяналтын хэмжилт - 4

2020 онд GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын удирдлагын програм хангамжийг шинэчилж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Аймгийн төвийн станцын бодит агшны хэмжилтийн засвар дамжуулалтыг 2 удаагийн хэмжилтээр хяналт тавих,

Хяналтын хэмжилтийн үр дүнг улирал тутамд ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

ZAV-1 GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажиллах үүднээс 2023 оны эхний хагас жилийн хэмжлтийн үр дүнг аймгийн төвд байрлах 5 хатуу цэг тэмдэгт дээр хэмжилт хийж тухайн хэмжилтийн үр дүнг ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ын ахлах мэргэжилтэн Л.Золааяад Able-ын chat-аар хүргүүлсэн ажиллав.

ZAV-2 GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хувьд ажиллагаа хэвийн боловч одоогийн байдлаар тус станцыг ашиглан бодит агшны хэмжилтыг хийгээгэй байна. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулан 6 дугаар сард багтаан хэмжилтийн үр дүнг ГЗБГЗЗГ-т хүргүүлэн ажиллахаар ажиллаж байна.

100

1.2.2.3

GNSS-ийн хэмжилт хийх, өгөгдлийг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

Үйл ажиллагаа

Аймгийн төвд байрлах GNSS-ийн сүлжээний цэг дээр 12 цагийн статик хэмжилт хийх

2013-2014 онд Аймгийн төвд байрлах GNSS-ийн сүлжээний цэг дээр хэмжилт хийсэн.

Эхний хагас жилд:

ITRF2020 солбицлын тогтолцоонд шилжих боломж бүрдсэн байна.

Аймгийн төвд байрлах GNSS-ийн сүлжээний цэг дээр 12 цагийн статик хэмжилт хийх ажлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр   08 цагаас 22 цаг хүртэл 12 цагын хэмжилт хийж дата өгөгдлийг ГЗЗХ-ийн мэргэжилтэн В.Отгонбаярт дотоод сүлжээгээр хүргүүлсэн .

100

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.4.

Монгол улсын өндрийн тулгуур сүлжээг шинэчилж өндрийн сүлжээний нарийвчлалыг сайжруулна.

1.4.1

Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах

Урсгал төсөв

/85 сая төгрөг/

Геодезийн сүлжээний Эхлэл цэгийг өндрийн 1-р ангийн сүлжээтэй 1 шугамаар холбох

2015 онд Эхлэл цэгийн дагуул 3 цэгийг суулгасан.

Эхлэл цэг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж 2017 онд БХБЯ-аар батлуулсан.

ЗГ-ын 2017.09.13-ны өдрийн 254-р тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 2019 онд эхлэл цэгийн төв цэгийг байгуулсан.

Геодезийн сүлжээний Эхлэл цэгийг өндрийн 1-р ангийн сүлжээтэй 1 шугамаар холбох ажлыг зохион байгуулсан байна.

 

 

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.6.

Хилийн асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгож, хилийн шугамын дагуу хамтарсан шалгалт явуулна.

1.6.1

Монгол Улс, ОХУ-ын хилийн 2 дахь удаагийн шалгалт, зураглал

Улсын төсөв

Шаардлагатай мэдээ баримт гаргаж өгөх

Хил шалгалтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр 2 улсын гадаад харилцааны Сайд уулзаж тохиролцсон.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах 2 улсын Засгийн газар хоорондын комиссийн хуралд шаардлагатай мэдээ, баримтыг бэлтгэж, БХБЯ, ГХЯ-тай хамтран ажилласан байна.

 

 

1.6.1.1

Монгол Улс, ОХУ-ын хилийн 2 дахь удаагийн шалгалтын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

Улсын төсөв

хамтран ажилласан байх

Засгийн газрын 2021.09.15-ны өдрийн 289-р тогтоолоор Монгол улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах 2 улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 8 аймгийн Засаг дарга нар орсон.

Эхний хагас жилд:

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах 2 улсын Засгийн газар хоорондын комиссийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах  ажиллах.

Жилийн эцэст:

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах 2 улсын Засгийн газар хоорондын комиссийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.

2022 онд тус ажилтай холбоотоогоор 2 улсын хилийн багана болон хилийн зурвас дагуух 18 цэг тэмдэгийн тооллогыг хийж хилийн цэгийн 0275 дугаар ангийн алба хаагчидтай хамтран баталгаажуулсан.

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах 2 улсын Засгийн газар хоорондын комиссийн ажлын хэсэг Тэс, Баянтэс суманд ажилласан ба манай байгууллагын зүгээс Тэс, Баянтэс суманд очиж ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэдээ, мэдээлллээр хангах, хилийн цэргийн 0277 дугаар ангийн газрын өргөтгөх ажилд дэмжлэг үзүүлж заавар зөвөлгөө өгч ажилласан.

100

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.7.

Зайнаас тандан судлалын технологид суурилсан газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын системийг хөгжүүлж, нэвтрүүлнэ.

1.7.1

Газар ашиглалт болон газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээний мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх

Улсын төсөв

Мониторингийн 350 цэг

2021 онд мониторингийн сүлжээгээр байгуулсан 500 цэгт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийгдсэн.

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээний 1100 цэгээс мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, бусад байгууллагууд ашиглах нөхцөл боломжоор хангагдсан байна.

 

 

1.7.1.1

21 аймгийн Хот, тосгон бусад суурины газрын мониторингийн цэгт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулж, тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

Үйл ажиллагаа

Байнгын ажиглалтын мониторингийн цэгийн тоо

Улаанбаатар хотын бохирдолд өртсөн мониторингийн 300 цэгт хөрсний эрүүл ахуй, хүнд металлын бохирдлын судалгааны ажлыг гүйцэтгэн, тоон мэдээллийг газрын мониторингийн цахим системд оруулсан.

Эхний хагас жилд:

Батлагдсан удирдамжийн дагуу аймгийн ГХБХБГ Хот, тосгон, бусад суурины газрын мониторингийн цэгт хээрийн судалгааны ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Жилийн эцэст:

Аймгийн хот, тосгон бусад суурины газрын мониторингийн цэгт хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, хөрсний эрүүл ахуй, хүнд металлын бохирдлын судалгааны ажлын үр дүн, тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 259 дүгээр албан бичгээр хот, тосгон бусад суурины газарт шинээр байгуулах  шаардлагатай мониторингийн цэгийн судалгааг гаргаж ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

 

100

1.7.1.2

Ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын судалгааг гаргаж, мониторингийн цэгийг өтгөрүүлэх талаар суурь мэдээлэл бүрдүүлэх

Үйл ажиллагаа

Суурь мэдээллийн *.shp файл, аттрибут мэдээлэл

Нийслэлийн ойн сан бүхий газрын 4205.39 га буюу 36927 нэгж талбарт газар эзэмшүүлсэн, 22,83 га буюу 586 нэгж талбарт газар өмчлүүлсэн.

Жилийн эцэст:

Аймгийн хэмжээнд ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын судалгааг гаргаж, мониторингийн цэгүүдтэй давхцуулан, цаашид мониторингийн цэгийг өтгөрүүлэх байршлын талаар санал боловсруулсан байна.

Ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын судалгааг гаргахаар хүлээгдэж байна.

 

100

1.7.1.3

Хог хаягдлын төвлөрсөн цэгийг шинээр байгуулах, шаардлага хангахгүй төвлөрсөн цэгийг нүүлгэх талаарх саналыг аймгийн хэмжээнд боловсруулах

Үйл ажиллагаа

Шинээр байгуулах шаардлагатай хог хаягдлын төвлөрсөн цэг, нүүлгэх шаардлагатай хогийн цэгийн судалгаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд хог хаягдлын мэдээллийн сан үүссэн.

Эхний хагас жилд:

Аймгийн хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлын мэдээллийг гаргаж, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн төвлөрсөн хогийн цэгийн мэдээлэлтэй тулгаж дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах шаардлагатай газрын судалгааг гарган ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.
Жилийн эцэст:

Шаардлага хангахгүй төвлөрсөн хогийн цэг, шинээр байгуулах шаардлагатай хогийн цэгийн судалгааг гаргаж, ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд одоо байгаа хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлын судалгааг гаргаж Газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 244 албан бичгээр ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн. Мөн Улсын төсвийн хөрөнгөөр Алдархаан сумын төвлөрсөн хогийн цэгт /таван чихийн ам/  "Аюултай хог хаягдлын агуулах" барих ажлын гүйцэтгэгчийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шалгаруулсан. Агуулах барих ажил хүлээгдэж байна.

 

90

1.7.1.4

Хот суурин газрын хаягдлын аж ахуйн энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршилд холбогдох хууль тогтоомж, дүрэм, зааварт зааснаар үнэлгээ өгч тодотгох, баталгаажуулах ажлыг зохион байгуулж хог дарж булсан хэсэг, түүний орчимд ногоон төгөл үүсгэх, тохижуулах ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагаа

  • Хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэгдсэн цэгийн тоо
  • Ногоон төгөл үүсгэсэн талбайн хэмжээ

-

Хот байгуулалтын норм ба дүрэм, холбогдох журам, стандартад нийцсэн байршилд Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тодорхойлсон байна.

Хог хаягдлын цэгт ногоон төгөл үүсэж нөхөн сэргээлт хийгдсэн байна.

 

 

1.7.1.5

Сансрын зураг болон хиймэл дагуулын мэдээлэл ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлж, зураглалыг гарган, газар дээр нь таарцыг шалгаж, тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

Үйл ажиллагаа

Судалгаа - 1

1. ГЗБГЗЗГ-ын даргын 2020 оны А/131 дүгээр тушаалаар “Газрын мониторингийн системийг ажиллуулах журам” батлагдсан.
 2. “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газраар батлуулахаар Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

“Sentinel-2” болон бусад хиймэл дагуулын мэдээг “Mongolian data cube”-ээс татаж авч дүн шинжилгээ хийсэн байна.  

Газар ашиглалт, газрын бүрхэвч, ургамлын зургийг 06-10 дугаар саруудад сар бүрээр гаргаж, ажлын үр дүнг орон нутгийн удирдлагууд, холбогдох хурлуудад танилцуулж, ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Сансрын зураг болон хиймэл дагуулын мэдээлэл ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг 06-10 дугаар саруудад тодорхойлохоор хүлээгдэж байна.

-

1.7.1.6

Газрын мониторингийн үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын аргыг ашиглан бэлчээрийн газрын ургац, даацыг тодорхойлох, үр дүнг орон нутгийн удирдлагууд, холбогдох хурлуудад танилцуулах хэрэглэгчдийг мэдээллээр хангах

Үйл ажиллагаа

Аймгийн хэмжээнд бэлчээрийн ургац, даацын зураг, тоон мэдээ – 1

Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар” батлагдсан.

Эхний хагас жилд:

Зайнаас тандан судлалын аргаар 2022 оны мэдээнд үндэслэн аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын биомассыг тооцох, бэлчээрийн даацыг тодорхойлж, дүн шинжилгээ хийгдсэн байна. 
Жилийн эцэст:

Зайнаас тандан судлалын аргаар 2023 оны мэдээнд үндэслэн аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын биомассыг тооцох, бэлчээрийн даацыг тодорхойлж, 2022 он, 2023 оны үр дүнг харьцуулан дүн шинжилгээ хийсэн байна. Ажлын үр дүнг орон нутгийн удирдлагууд, холбогдох хурлуудад танилцуулах хэрэглэгчдийг мэдээллээр хангасан байна. Зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар тайлан гаргаж, ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Зайнаас тандан судлалын аргаар 2022 оны мэдээнд үндэслэн аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын биомассыг тооцож, бэлчээрийн даацыг тодорхойлж, дүн шинжилгээ хийгдсэн.  2022 он, 2023 оны үр дүнг харьцуулан дүн шинжилгээ хийх ажил хугацаа болоогүй хүлээгдэж байна.

 

-

1.7.1.7

Улсын тусгай хэрэгцээний газрын мониторингийн цэгийг шалгах

Үйл ажиллагаа

Судалгаа – 1, шинээр мониторингийн цэг байгуулах шаардлагатай газрууд

Улсын тусгай хэрэгцээний газарт мониторингийн 120 цэг, ажиглалтын 56 талбарыг байгуулсан.

Эхний хагас жилд:

Аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээний газруудад мониторингийн цэгийг ажиглалтын талбаруудыг бүрэн төлөөлж буй эсэхийг судлах, огт мониторингийн цэг байгуулагдаагүй тусгай хэрэгцээний газруудын судалгаа гаргаж ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Жилийн эцэст:

Аймгийн тусгай хэрэгцээний газруудад нэмж байгуулах шаардлагатай мониторингийн цэгийг тодорхойлж, шинээр байгуулах газруудын байршлыг сонгож тоон мэдээллийн санг үүсгэж ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Улсын тусгай хэрэгцээний газрын мониторингийн цэгийг шалгаж, мэдээллийн сантай тулгалт хийж Газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 254 дүгээр албан бичгээр огт мониторингийн цэг байгуулагдаагүй тусгай хэрэгцээний газрын судалгааг гаргаж ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн байна.

 

 

100

1.7.2

Газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих

Орон нутгийн төсөв

Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний тоо

Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалан болон атаршсан газарт нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө батлагдсан. Газрын мониторингийн системийг хэрэглээнд нэвтрүүлснээр газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хянах боломж бүрдсэн.

Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалан болон атаршсан газарт нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.

 

 

1.7.2.1

УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ний хүрээнд тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагаа

Тариалангийн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийж, баталгаажсан тайлан дүгнэлтийн тоо

Тариалангийн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулан 2022 оны 1/1864 тоот албан бичгээр 21 аймагт чиглэл хүргүүлсэн.

Эхний хагас жилд:

Газрын кадастрын мэдээллийн сангаас тариалангийн газрын нэгж талбарын мэдээллийг аймгийн хэмжээнд нэгтгэн гаргаж, тариалангийн захиалгат хянан баталгаа хийлгээгүй аж ахуй нэгж байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, захиалгат хянан баталгаанд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд хамрагдсан эсэх судалгааг аймгийн хэмжээнд гаргаж, ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.
Жилийн эцэст:

Аймгийн хэмжээнд тариалангийн газрын зориулалтаар олгогдсон газруудыг газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажилд бүрэн хамруулсан байна. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүнг аймгийн хэмжээнд нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийж, тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.  

Газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаар албан бичгээр аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгогдсон тариалангийн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаанд хамрагдсан эсэх талаарх судалгааг нэгтгэн гаргаж ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

 

100

1.7.2.2

УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ний хүрээнд тариалангийн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулах, атаршсан газрыг эргэлтэд оруулах, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.

Үйл ажиллагаа

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршил, арга хэмжээний тоо

Улсын хэмжээнд 2021 оны газрын нэгдмэл сангийн тайланд атаршсан 211 мянган га талбай байна. Төлөвлөгөөг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулан 2022 оны 1/1864 тоот албан бичгээр 21 аймагт чиглэл хүргүүлсэн.

Эхний хагас жилд:

Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалан болон атаршсан газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай байршлыг тодорхойлж зураглан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, эдийг засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан байна.
Жилийн эцэст:

Атаршсан газрыг эргэлтэд оруулсан, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлсэн арга хэмжээний биелэлт, зохион байгуулсан ажлын үр дүнг аймгийн хэмжээнд нэгтгэж, тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

2023 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд  Асгат суманд 78.242 га атаршсан газарт газар олголт хийгдсэн байна.

 

100

1.7.2.3

Бэлчээрийн газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах.

Орон нутгийн төсөв

Нөхөн сэргээлт, хамгаалах арга хэмжээ хийсэн арга хэмжээний тоо

Бэлчээрийн газрыг нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулан 2022 оны 1/2120 тоот албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

Жилийн эцэст:

Бэлчээрийн газрын хөрсийг нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, тайлан холбогдох мэдээллийн хамт ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна. 

Бэлчээрийн газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Ургамал суманд уул уурхайн Форс голлд майнинг ХХК 6.85 га газарт хиймэл нуур, хөв цөөрөм байгуулсан, Цагаанчулуут суманд өвөлжөө, хаваржаа, намаржаа, хадлангийн нутгийг чөлөөлөх арга хэмжээг, ОНХСангаас бэлчээр хамгаалах арга хэмжээнд 11 сая төгрөгийг төсөвлөж ашиглахгүй б бэлчээрийг ашиглахад усан хангамжийн тоог нэмэгдүүлэх, худаг гаргах, хөв цөөрөм цэвэрлэх, оготно устгалын арга хэмжээ авахаар төсөвлөгдсөн мөн Адапт төслөөр байгуулагдсан малчдын бүлэг 2 га хадлангийн талбай хашиж царгас тариалсан байна.

100

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.8.

Газар, байгаль, эдийн засаг, нийгмийн нөөц, чадавхад тулгуурлан газар ашиглалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, газрыг иргэд болон эдийн засгийн хувьд үндэслэл сайтай, үр ашигтай, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан газар зохион байгуулалтыг хөгжүүлж, газрын нөөцүүдийг оновчтой ашиглаж хэвшинэ.

1.8.1

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагаа

Улсын хэмжээний тайлан 

2018 онд Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулсан.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, явцыг жил бүр Засгийн газарт танилцуулсан байна.

 

 

1.8.1.1

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийг гаргаж ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

Үйл ажиллагаа

Хэрэгжилтийн тайлан-1

Засгийн газрын 2018 оны 384-р тогтоолоор Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Жилийн эцэст:

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийг 1-р улиралд багтаан гаргаж, ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан манай аймагтай холбоотой заалтуудыг холбогдох хэлтэс газруудаас авч нэгтгэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 611 тоот албан бигээр ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

100

1.8.2

Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах

 

Орон нутгийн төсөв

7 аймгийн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

12 аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан.

Нийслэл, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байна.

 

 

1.8.2.1

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагаа

ГЗБЕТ-ний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-1

-

Эхний хагас жилд:

Аймгийн ГЗБЕТ-ний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Жилийн эцэст:

Аймгийн ГЗБЕТ-ний холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022.06.07-ны 1/1117 тоот албан бичгээр зөвлөмж ирсний дагуу  Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд оруулсан. Мөн газрын даргын 2022.12.14-ний өдрийн 604 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудад үйл ажиллагааны төлөвлөгөөг хүргүүлэн биелэлтийг гаргуулж нэгтгэн 2022.12.16-ны өдрийн 612 тоот албан бичгээр ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

100

1.8.4

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах

Орон нутгийн төсөв

16 сум

98 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, баталгаажуулсан.

Жил бүр 18 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

 

 

1.8.4.1

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагаа

Хэрэгжсэн арга хэмжээний тоо

 

Улсын хэмжээнд 109 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө төлөвлөгөө батлагдсан.

Жилийн эцэст:

4 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг цахим системд байршуулж, аймгийн хэмжээнд нэгтгэн 2023 оны 01-р сарын 30-ны дотор Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.

Газар зохион байгуулалт,геодези зурагзүйн газрын даргын 2022.11.16-ний өдрийн 1/2162 тоот албан бичгээр чиглэл ирсэний дагуу Дөрвөлжин, Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутаг дэвсгэрийн хөгжлтийн төлөвлөгөөний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвөлгөөг боловсруулж сумдын  Засаг даргаар батлуулан Газар зохион байгуулалт Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд биелэлтийг  оруулж  ГЗБ-тын хэлтсийн мэргэжилтэн Пүрэвжаргал,    purevjargalg067@gmail.com  хаягаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн. Мөн дээрх биелэлтийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн ГЗБГЗЗГ-аас 2023.05.03-ны 1/884 тоот албан бичгээр чиглэл ирсэний дагуу хэрэгжилтийг жилийн эцсээр гарган хүргүүлэхээр бэлдэж байна.    

100

1.8.4.3

Сумын  нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах

Хөрөнгө оруулалт

Сумын ИТХ-аар батлагдагдаж, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем (www.egazar.gov.mn)-д байршсан төслийн тоо

Улсын хэмжээнд 109 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлагдсан.

Эхний хагас жилд:

17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хээрийн судалгаа, хэлэлцүүлгийн явцад газар дээр нь хяналт тавьж гүйцэтгэгчтэй хамтран ажилласан байна.

Жилийн эцэст:

- Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний ажилд дүгнэлт гарган ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна.

- Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний тоон зураг, тайлан бусад холбогдох материалыг Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем (www.egazar.gov.mn)-д байршуулах ажлыг зохион байгуулсан байна.

- Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулах, дүгнэлтийн дагуу засварлуулж ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах ажлыг зохион байгуулсан байна.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн АДАПТ төслийн санхүүжилтээр 2022 Завханмандал, Яруу, Тэс, Баянтэс, Идэр, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргаз, Цагаанчулуут сумдад нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийлгэхээр “Ланд Овнер” ХХК компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нийгэм эдийн засгийн судалгааны ажил хийгдсэн.2023 оны 01 дүгээр сарын 10-17-ний өдрүүдэд дээрх 9 сумын чиглэлд 2 баг гаран хээрэн судалгааны ажлын хийж гүйцэтгэсэн мөн 2023 оны 06 дугаар сарын 12-24 ны хооронд төлөвлөгөөний эхний шатны хэлэлцүүлэгийг хийж санал авах ажил хийгдэж байна. Чиглэлийг сумын Засаг дарга газрын даамал нарт 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 тоот албан бичгээр хүргүүлсэн.

100

Стратеги төлөвлөгөөний зорилго 1.9.

Мэдлэгт суурилсан, иргэд, олон нийтийн оролцоотой газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн системий

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР