2020 онд аймгийн хэмжээнд зохион байгуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээлэл

2020-03-12

2020 онд аймгийн хэмжээнд нийт 125 байршилд дуудлага худалдаа, 10 байршилд төсөл сонгон шалгаруулалтаар газар олгохоор төлөвлөсөн бөгөөд дуудлага худалдаанаас 385.000.000 төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.  Дээрх газруудын нэгтгэлийг гаргаж ГЗБТ-ний системд  байршуулсан ба ГХБХБГ-ын даргын 2020.02.11-ний 56 тоот албан бичгээр 24 сумын Засаг дарга, Газрын даамал нарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж, хууль журамд нийцүүлэн газар олгох тухай чиглэлийг хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

2020 оны 04 дүгээр сард Дөрвөлжин-1, Их-Уул-7, Ургамал-1, Улиастай-2, Цэцэн-Уул-1 байршилд

2020 оны 05 дугаар сард Алдархаан-1, Идэр-1, Сонгино-3, Тэлмэн-3, Тосонцэнгэл-1, Цагаанхайрхан-1 байршилд

2020 оны 06 дугаар сард Алдархаан-1, Баянтэс-1, Нөмрөг-1, Тосонцэнгэл-2 байршилд

2020 оны 07 дугаар сард Алдархаан-2, Дөрвөлжин-1, Нөмрөг-10, Тосонцэнгэл-3, Улиастай-3 байршилд

2020 оны 08 дугаар сард Тэлмэн-5, Тосонцэнгэл-2, Эрдэнэхайрхан-2 байршилд

2020 оны 09 дүгээр сард Асгат-2, Идэр-4, Отгон-2, Сантмаргац-2 байршилд тус тус дуудлага худалдаа зохион байгуулагдана.

2020 оны 01 дүгээр сард Улиастай сум-1 байршилд

2020 оны 04 дүгээр сард Улиастай сум-1 байршилд

2020 оны 05 дугаар сард Тэлмэн сум-2

2020 оны 06 дугаар сард Дөрвөлжин сум-2 байршилд

2020 оны 07 дугаар сард Улиастай сумд 2 байршилд тус тус төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР